Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хэн нэгний хайр – Hen negnii hair – Outlaw
Дуу хөгжим

Хэн нэгний хайр – Hen negnii hair – Outlaw

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энхрий чиний дүрийг чинь би мартахсан гээд, мартахсан гээд
Эргэх цагийн аясаар би дасахсан гээд, дасахсан гээд
Зүрхэнд минь мөхсөн миний л хайраа …
Хэн нэгний хайр
Хэн нэгний хайр, үгүйлнэ би

Хүн болж төрснийх, хайр хөөцөлдөж гүйснийх
Хүний дайтай амьдрах гэж хайраа босгож өгснийг
Чамин хээнцэр гоёл … дэндүү ганган түүхтэй
Чамд ахиад ийм хайр заяахгүй байх хүүхдээ
Олон охидын хуруугаар нь хэлэлцэж үзээгүй ч
Онцолж ганц л чинийхээ ядам хуруунд зүүхдээ
Хайргүй болсон цагтаа хуруунаасаа бөгжөө салгаарай
Хайрт минь тийм л биш бол ганц ч хором битгий салгаарай
Гэтэл одоо тэр бөгж чиний хуруунд алга байна
Ингээд бодохоор чи минь наад зүрх чинь үнэхээр салга байна
Ганц л чи минь дэргэд алга байна, алга байна

Энхрий чиний дүрийг чинь би мартахсан гээд, мартахсан гээд
Эргэх цагийн аясаар би дасахсан гээд, дасахсан гээд
Зүрхэнд минь мөхсөн миний л хайраа …
Хэн нэгний хайр
Хэн нэгний хайр, үгүйлэх юм

Бүх зүйл эргэсэн орвонгоороо
Бид хоёрыг тэнгэр ниргэсэн зөн совингоороо
Зүрх минь хүнд өвчилсөн хайрын хоронд
Зүйрлэшгүй жаргалыг өөрчилсөн хараал идэх хорвоо
Одоо миний дотор тамын тогооноос ч халуун байна, час халуун байна
Одоо би өөрийгөө ч танихгүй шархаа нуухгүй нүд анихгүй юм байна
Хэн ч юу ч ярьсан надад инээд хүрээд байх юм алга
Хэн ч юу ч асуусан байг надад яриад байх юм алга
Хэний ч хайр хэрэггүй ээ, хэлээд өгөөч гарах хаалгаа
Хэн хэн нь зовж төгсөх эр эм хоёр хүний ялгаа
Заримдаа амьдрал чи хэззэд миний сайн найз
Заримдаа өнгөрсөнд бас дайсан ч байж
Ганцаардал гэдэг үгээр дандаа намайг сүрдүүлж айлгана
Ганцаараа биш амьдрал үргэлж дандаа тийм байлгаач

Энхрий чиний дүрийг чинь би мартахсан гээд, мартахсан гээд
Эргэх цагийн аясаар би дасахсан гээд, дасахсан гээд
Зүрхэнд минь мөхсөн миний л хайраа …
Хэн нэгний хайр
Хэн нэгний хайр, үгүйлэх юм

Гэнэн миний зүрхэнд чамаас өөр хэн ч үгүй
Аз жаргал ирнэ, намайг хүлээ, намайг хүлээ
Саяхан миний энгэр салж чадахгүй хэзээ ч
Чихэнд минь дандаа чи шивнээд, дандаа чи шивнээд
Саяхан мэт санагдвал
Сайхан бүхэн надаас тэртээ хол аз жаргалыг минь
Түүнтэй минь хамт аваад одсон зүрхтэй минь хамт
Нэг л байсан хайраа чамд өгсөн, гэвч мөхсөн
Хүсээгүй хүний хайрыг энэ зүрх надаас нэхээд, надаас нэхээд
Хагацал гэж байх ёстой юу заавал чи надад хэлээч
Ганцхан тохиох түүний минь харц
Хагацал болон нэгэнтээ хувирч
Гэрэл гэгээгүй харанхуйд төөрч
Амьдрал минь үнэндээ хөрч
Хайрласан дараа нь алдах хэцүү

Энхрий чиний дүрийг чинь би мартахсан гээд, мартахсан гээд
Эргэх цагийн аясаар би дасахсан гээд, дасахсан гээд
Зүрхэнд минь мөхсөн миний л хайраа …
Хэн нэгний хайр
Хэн нэгний хайр, үгүйлэх юм

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.