Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Түгээх Тамхинаас 5 өдрийн дотор гарах арга
Дуу хөгжим

Түгээх Тамхинаас 5 өдрийн дотор гарах арга

Урлаг Урлаг31/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4164c67edc8c9593original9136713312016-03-31-12-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ бол тамхинаас гарах хамгийн шалгарсан арга. Учир нь нисэгчид сансрын нисэгчдийн сургуульд яг энэ аргыг хэрэглэн тамхиа хаядаг юм байна.
 
Эхний өдөр
 
Тамхинаас гарахаар шийдсэнд чинь баяр хүргэе.
 
Ердийнхөөсөө хагас цагийн өмнө босоод 2-3 аяга буцалсан ус ууж, шүршүүрт ор. Өглөөний ундаанд зөвхөн жимс, жимсний шүүс хэрэглэх хэрэгтэй. Ундаа уусны дараа амьсгалын дасгалыг хэдэнтээ хий. Амьсгалын дасгал гэдэг маань гүнзгий амьсгалж, амьсгаа гаргах шүү дээ. Тамхи татмаар санагдах бүрт 2-3 аяга ус юмуу, ундаа сокоор биеэ тайвшруул. Амьсгалын дасгал хий.
 
Үдийн хоол ногооны салат, шөл, ногоотой хуурга, жимстэй боов, жимсний шүүс төдийхөн л байвал зохино. Өдөр хоол идсэнийхээ дараа заавал салхинд гарах хэрэгтэй. Оройн хоол аль болохоор хөнгөн байвал сайн. Зүгээр сууж болохгүй. Архи дарс битгий хэрэглэ.
 
Хоёр дахь өдөр

Өлөн элгэн дээрээ ус уугаад, амьсгалын дасгал хий. Жимс эсвэл шүүс ууж, ажилдаа яв. Хэрэв их хол бол ядахнаа автобусны 2-3 буудал алх. Урьд өдрийнхөө дэглэмийг сахь. Тамхи татмаар болох бүрт амьсгалын дасгал, ус, ундаагаар хүслээ дар.
 
Гурав дахь өдөр

Мөн л нөгөө дэг. Тамхинаас гарах шийдвэрээсээ энэ өдөр л няцаж болохгүй.
 
Дөрөв дэхь өдөр

Тамхи татах хүсэл тань багасч байна уу? Өдрийн дэглэм, хоолны дэг хэвээрээ
 
Тав дахь өдөр

Өөрийнхөө тэвчээрт итгэх, амжилтанд хүрэх найдвар төрнө. Одоо яг энэ янзаараа ахиад дөрөв хоночихвол тамхичин биш болно.
 
Тамхинаас гарсны ашиг тус

Тамхинаас гарсан тухайн хормоос эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг. Тамхинаас гарснаар таны амьдарч, ажиллаж байгаа орчин тамхины утаагүй болж цэвэрших бөгөөд ингэснээр танаас гадна таны орчин тойронд байдаг хүн ч гэсэн эрүүлжинэ. Тамхи татахгүй байхын ашиг тус маш их.
 
Үүнд:
– Ярихад амнаас болон үс, хувцаснаас тань муухай үнэр үнэртэхгүй
– Амьсгал уужуу сайхан болно
– Ой тогтоомж сайжирна
– Илүү цовоо сэргэлэн болно
– Нүүрний арьс үрчлээтэхгүй
– Шүд болон гарын хуруу шарлахгүй
– Цагаа дэмий үр ашиггүй үрэхгүй
– Эрүүл сайхан харагдана.
– Гоо сайхан алдагдахгүй
– Тамхинд мөнгө үрэхгүй
– Найз нөхөд чинь сайшаана
– Өөртөө итгэлтэй байна
– Бусдыг хордуулахгүй, бусдад ад үзэгдэхээ болино
– Орчин тойрноо бохирдуулахгүй
– Өвчинд амархан өртөхгүй
– Бусаддаа үлгэр дууриалал болж чадна
– Таныг хэн ч үнсний савтай зүйрлэхгүй
– Таныг үнсэхдээ хэн ч муухай тамхи үнэртээд байна гэхгүй
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/09/2025

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

22/09/2025

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

22/09/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

22/09/2025

ФОТО: ” Татар” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

20/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.