Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Party animals – Quiza
Дуу хөгжим

Party animals – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дх: Өнгөрсөн өдрүүдэд баярласан тансагласан
Маргааш гэвч өлсөх вий даарах вий уйлах вий

Шилэн баарны лангуунд хар шил зүүсэн ганган залуу
Орж ирсэн охидийг ажиглан дугаарлан сууна
Хийдэг ажил нь юу билээ? Өдөр шөнөгүй шоудна
Өдөр болгон наргиан цэнгээн баар паабанд үзэгдэнэ
Ингэж тэгэж энэ тэрүүгээр өдөр хоногыг үрнэ
Удахгүй гуч хүрлээ ингэхэд дотроо чи юу бодно вэ?
Эцэг эхийн буянд хэдэн жил сурсан гадаадад
Халтар англи хэлтэй болоод сэтгэл чинь ханаад л
Өөртөйгөө таарсан үзэл нийлсэн хэдэн найзтай
Гаднаас нь харахад компанийн захирлууд мэт ааштай
Эцэг эх чинь зээл тавин чамд бүхнээ зориулсан
Хэнээс ч дутахгүй чадвартай болгох гэж хичээсэн
Шоучдын амьдрал охидын нүдэнд тансаг харагдана
Шоучдын тархи нь миний нүдэнд хоосон үзэгдэнэ
Шоучдын түрийвч охидын нүдэнд дүүрэн мэдрэгдэнэ
Шоучдын нас нь өнөөдрөөс цаашаагаа бүрэлзэнэ

Дх:

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан
Давгүй охид хараад дагуулж явах нь мянган жаргалан
Бяцхан жаал амьдрахын төлөө хар зах дээр тэр тэмцэлдэнэ
Тэгэхэд чиний арчаагүй байдал инээд биш эмгэнэл
Хар тамхи болохгүй бүхнийг баярхан чи хэрэглэнэ
Өөртөө гол нь биш бусдад гайхуулахын тулд чи эзэмшинэ
Жаргал даахгүйн зовлон гэж амьдралаас чи тасрах нь
Улаанбаатарын шоучин гэдэг нэрээрээ чи бахархана
Өдөржин үсээ гельдэнэ оройжин охидийг элдэнэ
Шоудхаар гарахдаа хэн нэгнээс нь чи мөнгө зээлдэнэ
Угласан пүүз адидас өмссөн жийнс лийвайс
Гэвч чиний байгаа байдал чинь худлаа Made in China
Оройжин тэнд ангуучлана явах ая нь транс
Үүрээр тэндээс гарна өмнөх дэлгүүрээс авна траст
Хийдэг ажил нь юу билээ? Баян айлын хүүхэд
Үнэн хэрэгтээ эцэг нь идсэн хэргээр шүүхэд

Дх:

Нийтэд алдаршсан нэр чинь Улаанбаатарын шоучин
Нэгнийг харж нөгөөг мартсан хоёр нүүртэй сармагчин
Шоучин омгийнхон мөнгө үрсэн ертөнцийнхөн
Ганц хоёроор өлөн нүдэлсэн ангуучин чихдэлтийнхэн
Өөрсдөө ямар ч орлогогүй юм байж үргүй зарлага гаргана
Өнөөдөртөө тансаглав гэвч маргааш уйлах вий
Бүх зүйлээ хайр харамгүй гэр бүл чинь чамд зориулсан
Харин чи тэдний ачийг хариулан хар тамхинд орсон
Чиний ээж нойроо хасан байж хүлээнэ чамайг гэртээ
Чи тэгэхэд бааранд олсон хэдээ шавхан жүжиглэнэ
Хэн чамд ингэж сургав хамрандаа баас түрхэхийг
Юу дутлаа гэж та бүхэн сонгов шоучин амьдралыг
Орон гэргүй мэт найзуудаараа хэсэн тойрно
Олдоод байвал үл зогсоно тэр хэдэн Өдрөөр чойрно
Залуу нас дахиж үл олдоно цаг тутам чамаас холдоно
Хөгшин эцгээсээ өдийг хүртэл ичилгүй хоолоо горьдоно

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026
Дуу хөгжим Урлаг

ХАОС наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

14/09/2026
Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алан Рикман “Harry Potter”-ын зураг авалтын талбайд хүүхдүүдийг авчирч баярлуулдаг байжээ

14/09/2026

Кристиан Бэйл хүүхдийн асрамжийн төв нээжээ

14/09/2026

Синтия Эриво Торонтогийн кино наадмаар үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

14/09/2026

“Lioness” цувралын гуравдугаар улиралд Зои Салданьягийн дүр үхэхгүй

14/09/2026

Жастин, Хэйли Бибер нар гэрлэсний найман жилийн ойгоо тэмдэглэлээ

14/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.