Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Амартүвшин: “Би урлагийн төлөө өөрийгөө зориулах болно”
Дуу хөгжим

Д.Амартүвшин: “Би урлагийн төлөө өөрийгөө зориулах болно”

Урлаг Урлаг05/04/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12939615_878685875574829_1032664942_n930528132016-04-05-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг уран бүтээлч Д.Амартүвшинг бид энэ удаад онцолж байна. Түүний шинэхэн уран бүтээл болох “Нууцхан нандин” дуу нь мэндлээд удаагүй байгаа боловч сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Би хэзээ ч өнгө мөнгөний хойноос явахгүй урлагийн төлөө өөрийгөө зориулах болно” хэмээсэн юм. Ингээд уншигчиддаа нийтийн дууны урлагт өнгө нэмэн гарч ирж буй залуу уран бүтээлч Д.Амартүвшинтэй цөөн хором ярилцснаа хүргье. 

– Сайн байна уу. Уншигчиддаа өөрийгөө танилцуулаач Та аль нутгийн хүн бэ?  

– Сайн байна уу. Намайг Доржийн Амартүвшин гэдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харьяат далай ээжийн хүү байгаа юм. Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр 2015 онд МУГЖ Д.Ганхуяг багш дээр төгссөн. Одоо анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэх гээд ажиллаж байна. 

– Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал?

– Миний анхны уран бүтээл “Нууцхан нандин” гэж нэртэй бүтээл байгаа. Манай Хатгал нутгийн унаган хүү яруу найрагч Ж.Даваадамдин, миний дүү Б.Дэлгэрмөрөн хоёр шүлгийг нь бичиж амьдруулсан. Аяыг нь мөн адил манай нутгийн Соёл урлагийн их сургуулийг дүүргэсэн Д.Мөнхжаргал найзын аялгуугаар бүтсэн “Нууцхан нандин” дуу маань мэндэлж, клип нь цацагдаж эхлээд байна. Энэхүү уран бүтээлээ анх төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор нутагтаа очиж дуулсан юм. Тэр үед сургуулийнхаа сүлд дууг дуулаад орой нь сумын бүжгэнд ороод байж байтал манай найз нэг ая тоглосон юм. Тэр аяыг сонсоод ямар гоё ая вэ гээд очоод асуутал манай найз миний дуу шүү дээ гэсэн.  Тэгээд миний найз нэг дуулаад үз гээд би дуулж үзээд л энэ дуу төрсөн дөө. Ингээд дуугаа ямар ч байсан дүрсжүүлээд олон түмэнд хүргэлээ. Эхний ээлжинд Facebook-д байршуулсан юм. Гэтэл огт танихгүй залуу уран бүтээлчийн дууг арван гурван мянган хүн үзээд, шэйрлэсэн байсан. Харин үүнийг багагүй амжилт гэж бодож байна. 

–  Анхны уран бүтээл гэдэг утгаараа санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ? 

– Хөгжмийн найруулгыг Ш.Эрдэнэбуян ах маань хийсэн манай урлагийнхан андахгүй дээ. Харин гитарыг “Маршал” хамтлагийн гитарчин н.Отгоо ах хийсэн бөгөөд саксфоныг Украйны алдар Саксфончин Дмитрий Тайгоев тоглосон. Дууныхаа клипийг Монгол улсын СТА дуучин ая зохиогч Н.Баасандорж ахынхаа “SOFT MUSIC” production студид Н.Буяндэлгэр ах маань хийсэн. Мөн манай найзууд клипэнд маань тоглож, нутгийн эгчийнхээ гэрт нь очиж клипээ хийсэн байгаа. Энэ бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. 

–  Хэзээнээс урлагийн ертөнцөд хөл тавьсан бэ. Хүүхэд байхдаа дуулдаг байсан уу? 

–  Багадаа их дуулдаг хүүхэд байсан. Миний бага байхад акартон гэж хөгжим байсан гэсэн. Тэгээд хамгийн бүдүүн товч болон хамгийн нарийн товч дээр дарсан би яг тэр өнгөнд нь дуугарсан гэдэг. Хэлд ороогүй хүүхэд тэгж дуугарна гэдэг хэцүү л дээ. Ингээд намайг манай гэрийхэн урлагийн дуучин хүн болох юм байна гэж ярьсан байгаа юм. Тэгээд л хүүхэд байхаасаа дуулаад  цэцэрлэгийн аварга дуучин, хүүхдийн урлагийн “Яргуй” наадам, “Дуулах өв” улсын уралдаан зэрэгт түрүүлж байсан. Мөн хүүхдийн ордноос зохиосон тэмцээнүүдэд оролцдог байлаа. Хөвсгөл аймгийнхаа шилдэг сурагч болж явлаа. Иймээс урлагаар явъя гэж бодсон. 

– Анхны бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Анхны уран бүтээлээ  гаргахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

– Одоо яадаг бол доо. Намайг хүмүүс юу гэх болоо гэж бодож байлаа. Ямар ч байсан хийсэн юм чинь олон түмэндээ хүргье гэж бодсон. Анхнаасаа зорьсон зорилго минь нэг л юм чинь. Анхны юм алдаа дутагдал байгаа байх. Гэхдээ хүн сайхан сэтгэлээрээ юм хийхэд эргээд хариу нь ирнэ гэж боддог.

– Цаашдаа өөр ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? 

– Цаашдаа өөр олон сайхан уран бүтээл хийнэ ээ. Үг Ч.Алтантүлхүүр ая Н.Баасандорж  “Ээжийн минь сэтгэлийн үг” гээд шинэ уран бүтээл эх үрсийн баяраас өмнө гарна. Мөн Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багшийн ая, Их засаг олон улсын их сургуулийн захирал Н.Ням-Осор гуайн шүлэг эх орны сэдэвтэй сайхан дууг гаргана. Цаашлаад цомгийн ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.  

– Гэр бүлийнхээ талаар яриач. Анхны уран бүтээлийг чинь хэрхэн хүлээж авсан бэ? 

– Гэр бүлийн минь хүн миний хамгийн үнэнч фэн бас шүүмжлэгч байдаг. Уран бүтээлийг минь үнэхээр сайхан хүлээж авсан. 

– Ярилцсанд баярлалаа

Б.Элбэрэл

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирнэ

21/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ

20/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Blackpink” хамтлаг “Jump” дуугаараа “M! Countdown”‑д тэргүүллээ

19/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сингапурт болсон олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцжээ

22/07/2025

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улстай соёлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

21/07/2025

К-поп ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Е Жин тоглоно

21/07/2025

Иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирнэ

21/07/2025

Найруулагч Б.Баатарын “Гажуудал” кино Нью-Йорк дахь Азийн кино наадамд шалгарлаа

21/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.