Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жингийн цуваа – Jingiin tsuvaaa – Quiza
Дуу хөгжим

Жингийн цуваа – Jingiin tsuvaaa – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэнт эхэлсэн эргэж буцах зам надад үгүй
Хэн юу гэж хэлж байсан ч хэлнэ өөрийн үгээ
Хэн нэгнийг дуурай гэж хэлээд хэрэггүй
Хэнийхээр ч биш өөрийхөөрөө явахад би хэзээд бэлэн
Миний зам дээр хөндөлдөх гэж битгий оролд хамаа
Хэний хүү хэн гэдгээ харуулья тат наад амаа
Хэрүүлээр биш хийсэн дуугаараа өрсөлдье би чамтай
Чадахгүй бол цаанаа мөрөөрөө байж бай хашаандаа
Нэгийгээ үзэлцэнэ нэхий дээлээ уралцана гэж
Цэнхэр дэлгэцээр чи амны зоргоороо буралцана
Хийсэн бүтээлийг минь сонсоод нууцаар чи суралцана
Чадаж байгаад арга үгүй хэмээн би жуумалзана
Өөрчлөнө улахгүй би тоглоомын дүрмийг
Ов заль биш авьяас чадвар шийднэ бүхнийг
ӨНГӨЛСӨН ТӨМРИЙГ ШИЖИР АЛТНААС ЯЛГАЖ ЧАДДАГ БОЛТОЛ
ӨЛСГӨЛӨН ОЮУНЫГ ЧИНЬ ХООЛЛОНО БИ ҮЛЭМЖИЙН ЧАНАРААР

ДХ: Тэмээн жингийн цуваа

Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг х 2

Нэрийг чинь дахин дурсаж өөд нь татахгүй бүү горьд
Нэгээс илүү чамд олдохгүй миний хишиг хямд
Ингэж явсаар би үлдэнэ үүний эсрэгээр чи сөнөнө
Энэ салбарт арын хаалга байдаггүй нь ганц гашуун үнэн
Хүн чанар нь танигдаагүй хамт явья гэж байсан найз нь
Аяганы амсар зуувуу ашиг хайж замаасаа хазайна
Ганц дайчин ганцаардахгүй эцсийг нь үзнэ энэ эрчээрээ
Галав юүлсэн гандан буурахгүй дуусна үнэнчээрээ
Хэмнэл сонсоод бүгд сэргэнэ дуу минь үгээрээ бут ниргэнэ
Хэгжүүн гашуун ёж үгийг ойлгохгүй толгой чинь эргэнэ
Хэдхэн цаас бодсоор байгаад тархиний чинь шүүс нь ширгэнэ
Харин миний бодол санаа цоргоороо халин дэврэнэ
ХИП ХОП ХИЙЖ БАЙГАА ХЭНИЙГ Ч НАДТАЙ ХАРЬЦУУЛ БИТГИЙ
ХЭНИЙГ ХЭН СОНСОЖ БАЙГААГ АЖИГЛА ЗҮГЭЭР ХЭЛНЭ НЭГИЙГ
Хэнээс хуулснийг минь шиншиж олоод надад хэл
Хэнээ тусаж хийрхэж байгааг чинь хүмүүс мэдэг

Дх:

Зарим хүмүүс гайхна намайг яагаад дуулаж байна гэж
Хамаатнууд минь айлгана үнэхээр амжилт олж чадахуу гэж
Хобби чинь юм бишүү гэж гэр бүлийнхэн минь зөвлөнө
Хоолоо олж идэж чадахуу гэж сэтгэл нь их зовнино
Уучлаарай миний хонгор энэ зөвхөн миний эхлэл
Айлын маамуунууд намайг юу гэсэн ч удахгүй тэднийг би цэглэнэ
Энэ бол уураараа биш ухаанаараа уралддаг тоглоом
Уулын өөдөө мацаж байхад хөлнөөс татагчид олон
Нэг нь намайг муулж байхад нөгөө нь хүндэлсэн
Гэвч надад ердөө хамаагүй намайг яаж ч үнэлсэн
Хэмнэл утгын авцалдааг хэн ч хийж чадна гэж үү?
Цомог гаргах амархан харин зарах л хэцүү
Урт хэл хүзүү орооно энэ чинь тэр тэмцэл бишээ
Би хэлсэн үгийг чинь үл тооно үзүүлнэ үлгэр жишээ
Чи гэхдээ Чойном бишээ дээр нь бүүр хоосон тиймээ
Чиний дэргэдүүр зөрөөд яваад өнгөрнө жингийн тэмээ

Дх: х 2

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Х.Баярмаа “Siren”

01/01/2026
Дуу хөгжим Урлаг

Шинэ жилийн баярын тухай дуунууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын алдарт жүжигчин Брэдли Купер 51 нас хүрлээ

05/01/2026

“Аддамсын гэр бүл” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгоно

05/01/2026

Өмнөд Солонгосын жүжигчин Ан Сон Ги 74 насандаа таалал төгслөө

05/01/2026

“Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлтийн урилга ердөө 100 ширхэг худалдаанд гарчээ

05/01/2026

“Шөнийн галт тэрэг” хамтлаг “Хайлсан шоколад” тоглолтоо толилуулна

05/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.