Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүссэн эд хөрөнгө, зүйлд тань хурдан хүрэхэд туслах маш чухал зөвлөгөө
Дуу хөгжим

Хүссэн эд хөрөнгө, зүйлд тань хурдан хүрэхэд туслах маш чухал зөвлөгөө

Урлаг Урлаг07/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460004545_muruudul9765088692016-04-07-14-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бидний бодит байдал мөрөөдлөөс минь дэндүү хол байх нь бий. Мөрөөдөл дотроо бол чи компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн болчихсон энэ оны эхний хурлыг амжилттай удирдаж сууна.

Харин бодит байдал дээр чи ахлахынхаа тушаалаар амралтын өдрөөр ч компьютерээ ширтэн суугаа жирийн л нэг, цалинтай ажилтан. Эсвэл мөрөөдөлдөө чи нэртэй загварын нийтлэлч нарын өмнө Haute couture загвараа танилцуулаад, төгсгөлд нь өөрөө гарч алга ташилтын өмнө мэхийн ёсолж байна. Харин бодит байдал дээр чи хоолны мөнгөө залгуулахын тулд одоогоор захиалгын даашинз оёж суугаа шинэхэн дизайнер.

Чиний одооны байр байдлыг хараад мөрөөдлийг чинь сонсвол зарим хүний хөх инээд хүрэх л байх. "Чи юу даа? Жоохон том болооч” гэж хэлэх ч хүн гарч магадгүй. "Худлаа том том, үлгэрийн юм ярих юм. Байж байгаагаа нэг хар л даа”. Хааяа чи хүртэл өөртөө ингэж хэлээд санаа алдан бодит байдалтайгаа эвлэрдэг. Чадахгүй зүйлээ амлаж, өөртөө худлаа яриад байгаа юм шиг санагддаг болохоор л тэр. 

Гэхдээ юу гээч? Бодит байдалдаа нийцүүлж мөрөөдлөө буулгах биш, өөртөө итгэх итгэлээ дээшлүүлж мөрөөдөлтэйгөө зэрэгцэж очих хэрэгтэй. Хамгийн ихээр хүсдэг зүйлээ өөрийн болгосон байгаагаар бүрэн төсөөлж ч чадахгүй, тийм сул дорой бүү байгаарай. "Би хийж чадахгүй байх өө” гээд саад бэрхшээл, сорилт, өөрийгөө голох мөч бүрийн тоогоор мөрөөдлөө дахин дахин жижигсгэж болохгүй. Бодохоос аймаар санагдаж, цээжин дээр нэг юм тулгадаг тэр том мөрөөдөл чинь буух ёсгүй хэмжүүр юм. 

Бодит байдал ердөө ч асуудал биш. Нөхцөл байдал биш бодол санаа хүнийг тодорхойлдог. Харин нөхцөл байдалдаа дийлдсэн бодол санаатай байвал мөрөөдөл чинь үнэхээр л үлгэрийн зүйл болж хувирна. Одоо байгаагаасаа 100 дахин томыг зоригтойгоор мөрөөд. Бид толгойдоо бүрэн зураглаж чадсан зүйл рүүгээ л чиглэж амьдарч чадна. Мөрөөдлөө хүмүүст ярихдаа хүртэл шоолох вий гэж ичсэндээ "Биелэхгүй ч байж магадгүй л дээ” гэсэн үгээр заавал өмнөтгөл хийдэг итгэл муутай эмэгтэй чи биш биз дээ? 

Мөрөөдлийнхөө жагсаалтыг эргэн нэг хараад, "биелэх боломжтой” гэж өөрийн тодорхойлсон жижиг мөрөөдлүүдээ хасч, оронд нь бодохоос л аймар санагдаж байгаа, сэтгэлийн гүнд нуугддаг томхон мөрөөдлөө зоригтойгоор дүрсэлж бичээрэй. Чиний үзэл бодол л мөрөөдөлтэй чинь зэрэгцэж чадаж байвал, мөрөөдөл чинь чиний хувь тавиланд багтаж л таараа! 

Ирэх долоо хоногт хамаагүй том мөрөөдөөрэй.Мөрөөдөл биелэх шинэ оны эхний амралтын өдрийн мэнд! Саяхан орсон цастай, цав цагаан тал шиг нэг ч ул мөр үлдэж амжаагүй байгаа 2015 онд чи юуг биелүүлэхээр зорьж байна вэ? Магадгүй чи энэ жилийн хүслийн жагсаалтаа аль хэдийнэ гаргачихсан байх.

Эх сурвалж: goolingoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

22/09/2025

ФОТО: “Сычуаны сайн хүн” жүжгээс

22/09/2025

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/09/2025

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

22/09/2025

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.