Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Хулан: Би өнгөрсөнөө эргэж харах дургүй
Үндэсний хөгжим

Б.Хулан: Би өнгөрсөнөө эргэж харах дургүй

Урлаг Урлаг08/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7715333b-6cf6-414e-99e5-ff07b7b836012412453092016-04-08-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Адал явдалт, инээдмийн төрлийн хайрын тухай өгүүлэх "ӨРТӨӨ" уран сайхны киноны албан ёсны нээлтээ өнөөдөр кино театруудаар хийнэ. Сүүлийн үеийн монгол кино ерөнхийдөө сайжирч байгаа энэ үед цоо шинэ өвөрмөц шийдэлтэй, өнгө төрхтэй "ӨРТӨӨ" уран сайхны кинонд чадварлаг жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог юм.

Тус киноны голд дүрд тоглосон СТА жүжигчин Б.Хулантай амьдрал, уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

-“Өртөө” уран сайхны кино таны хэддэх дэлгэцийн уран бүтээл вэ. Өөр шннэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Энэ кино миний ес дэх дэлгэцийн уран бүтээл байгаа юм. Үүний араас сар сарын зайтай хоёр уран бүтээл үзэгчдийн хүртээл болно.

–Энэ кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог байв?

–“Өртөө” уран сайхны киноны хувьд сонгодог жанрын уран бүтээл гэдгээрээ үзэгчдэд маш өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх байх. Энэ кинонд би Индра гэх бүсгүйн дүрд тоглосон. Хэдийгээр киноны ерөнхий агуулга бусад кинотой адил хайр дурлал, хүний мөс чанарыг өгүүлэх ч 18,19-р зууны үеийн амьдралыг харуулсан гэдэг утгаараа хайраа илэрхийлэх арга, үг хэллэг зэрэг нь арай өвөрмөц байгаа болов уу.

-Өөрийн чинь хувьд тэр бүр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Өөрөө хэр “амбицлаг” хүн бэ?

-Би өөрийгөө амбиц хөөдөг гэж хэлэхгүй ээ. Гэхдээ шинэ уран бүтээл, нийгэм рүү хандсан шинэ ажил хийсэн тохиолдолд сонин хэвлэлүүдэд ярилцлага өгдөг. Миний хувьд шинэ ажил, шинэ уран бүтээл хийгээгүй үедээ сонин хэвлэлээр гарах сонирхол байдаггүй.

Анзаараад байхад надаас ярилцлага авах гэж ирдэг сэтгүүлчид нэг хэв маягтай асуулт асуугаад байдаг. Нэг зүйлийг хоёр гурван газар ярьсан бол өөр хэвлэлд давтаж яриад явах нь утгагүй. Уншиж буй хүндээ ч уйтгартай, нэг хэв маягтай санагдана шүү дээ.

-Таныг 14-хөн насандаа Монголын анхны фото модель болж байсныг санаж байна. Тухайн үед хэддүгээр ангийн хүүхэд байсан бэ. Тэр үеэ дурсаач?

– Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан. Мэдээж тэр үед ямар нэгэн карьер хөөхөөс илүү сургуулиа амжилттай төгсөх, хичээл номондоо шамдах нь хамгийн чухал асуудал байсан. Тухайн үед тэр тэмцээнд төрүүлнэ ч гэж бодоогүй байж байгаад санамсаргүй түрүүлсэн гэхэд болно. Зурагчин ах “Чи долдугаар ангидаа хэд улирч суусан бэ” гэж асуухаар нь гайхаад “Аан” гэсэн чинь тэр зургийг дарчихсан. Одоо бодоход нэлээд мэдрэмжтэй хүн тэр зургийг дарж дээ гэж боддог.

– Сайхан төрөх заяаных, сайн явах санааных гэдэг энэ үгтэй санал нийлдэг үү?

-Санал нийлдэг. Мэдээж хүн сайн сайхан юм бодож, мөрөөдөж байж бүх зүйл сайхан болно. Тэгэхээр бурхнаас заяасан сайн сайхан зан чанар бүхнээ улам бүр өнгөлж, үргэлж сайхан, сайн зүйл рүү тэмүүлж байх хэрэгтэй болов уу.Эмэгтэй хүн бүр л өөрийгөө сайхан бүсгүй гэж бодож байгаа шүү дээ.

Хэдийгээр царай зүс бие хаагаараа энгийн бүсгүй боловч биеэ авч яваа байдал, ёс суртахуун, үзэл бодол, аливаа юманд хандах хандлагаараа сайхан гэж хэлэгдэх бүсгүйчүүд олон.

Үргэлжлэлийг эндээс: http://gereg.mn/news/10454/ 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан жазз тоглолт болно

10/06/2025

“Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ

10/06/2025

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.