Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.04.09/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.04.09/

Урлаг Урлаг09/04/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 2. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 7 улаан  мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага:  Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жарганаа.smiley

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Аж ахуйн асуудлууд, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч мэднэ. Эмэгтэйчүүд удирдлагын эсрэг зогсохоос зайлсхий, тэгэхгүй бол үйл явдал таны эсрэг эргэнэ. Хоёрт орохгүй байхыг хичээх нь таны материаллаг байдалд чухал нөлөө үзүүлнэ. Бүх анхаарлаа орчин тойрныхныхоо хэрэгцээнд хандуул.


Үхэр (4/20-5/20)

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авбал таатай. Хэрэв энэ өдөр засварын ба барилгын ажил эхэлбэл маш бага хүч, цаг зарцуулах болно. Хэрвээ та зуслангийн байр эсвэл газар худалдан авахаар шийдсэн бол эцэслэн шийдвэр гаргахад сайн өдөр. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэртэй байдалд орно. Амьдралын идэвх өндөр түвшинд байна, ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Гэрлэлт, болзоонд таатай байна.


Хамтатгах (5/21-6/21)

Шударга бус явдал үл ойлголцлын өдөр. Өнөөдөр “дуугүй байх нь алт” гэдэг зарчмыг баримтал. Олны өмнө үг хэлэх, хамт ажиллагсадтайгаа муудалцахаас зайлсхий. Бусдын далд явуулгад бүү авт. Аялалд явахаа хойшлуул. Ашиг авчрахгүй, эрүүл мэнд сэтгэл санаанд таагүй нөлөөлж, эрсдэлтэй байдал танд аваар ослыг л авч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр эмэгтэй энэ ордныхон, эрчүүд түүнийг нүд салгалгүй ширтэхийг мэдрэх болно. Шинэ дур сонирхол төрж болох юм. Гэхдээ энэ хүн төгс сайн сайхны тухай таны төсөөлөлтэй тохирохгүй. Эрэгтэйчүүд хамт олонтойгоо уулзалдах, олноороо хичээлд суух хамтын ажиллагаа эрхлэх, эсвэл санаа нэгтнүүдтэйгээ амарвал ашигтай болохыг од эрхэс зөвлөж байна. Архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ. Аялах, явган аялах биеийн тамираар хичээллэхэд сайн өдөр.


Арслан (7/23-8/22)   

Нүглээ наманчлах өдөр. Дотоод зөрчил аргаа барсан байдал сэтгэл гутралд орж болзошгүй. Та өөрийн нэр хүндээ аврах эсвэл мөнхийн өртэй хүндээ туслахын тулд хачин этгээд үйлдэл хийхэд ч бэлэн байна. Заналхийллийг үл тоон идэвхтэй ажилла. Спортын тэмцээн уралдаанд оролцоход таатай.


Охин (8/23-9/22)    

Хангалттай амжилттай өдөр. Гэр бүлийн харьцаа таатай байж баяр баясгалан бэлэглэнэ. Хүүхдүүд таны санааг зовоохгүй. Хөгшин залуу хүмүүс бүрэн дүүрэн харилцан ойлголцолтой байна. Өөрийн санал бодлоо бусдад бүү тулга. Мөн бусдын санаа бодолд бүү захирагд. Амлалт үүрэг бүү ав, бүү өг. Эхэлсэн ажлаа дуусга.


Жинлүүр (9/23-10/22)   

Эмэгтэйчүүд өнөөдөр биеэ авч явахдаа хянамгай бай. Энэ өдөр ердийнхөөсөө даруу, төлөв бай. Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндрэх магадлалтай байна. Шинэ хүнтэй танилцах, олон хүн цугларсан газарт очих нь аюултай байна. Таагүй явдалтай тулгарсан хүмүүс эртхэн унтаж амарвал дээр. Өөрийн ажил, үүргийг цагт гүйцэтгэхийг хичээ.


Хилэнц (10/23-11/21)   

Биеийн хүчний хэт идэвх, ачааллууд таагүй нөлөө үзүүлнэ. Нуруу нугасаа гэмтээх, шөрмөсөө сунгах, осол гэмтэл авах магадлалтай. Уур хилэнгээ барь. Үдээс хойш найзууд, санаа нэгтнүүдтэйгээ ямар нэгэн олон нийтийн газар оч. Архи согтууруулах ундаанаас хол бай.


Нум (11/22-12/21)   

 Гайхамшигтай.  болохыг од эрхэс зааж байна. Өглөөгүүр ойр зуур аялах, хөршүүдтэйгээ уулзах, сурлага хамтын бизнес зэрэгт таатай. Мөн ойрын хамаатнуудтайгаа уулзахад хамгийн тохиромжтой. Бусадтай уулзахдаа амьдрал муу байна гэж бүү гомдол. Ойрын хүнтэйгээ санал зөрөлдөөнтэй байх, хамтрагчийн хэт их анхаарал, зөрүүд байдал зэрэг нь сэтгэл санааны тэнцвэр, гэр бүлийн тогтвортой байдлыг өөрчилж мэдэх юм. Таагүй байдлын шалтгаан нь муу санаатнууд, гаднын нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Харин тэдний ажил хэргийн тухай ярь. Оройг хайртай хүнтэйгээ хоёулханаа өнгөрөөхөд сайн.


Матар (12/22-1/19)   

Гэр бүлийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж болзошгүй. Гэр бүлийнхний харьцаа илэн далангүй боловч эрс тэс байна. Үйл явдалд хурцаар хандана. Хэрвээ өөрөө шийдэж чадахгүй асуудалтай тулгарвал итгэдэг хүндээ ханд. Гэхдээ өнөөдөр ганц бие хүмүүс санаандгүй учралтай таарах магадлалтай байгаа бөгөөд заяаны хань зам дээр гэдэг үгийг санахад илүүдэхгүй л байх.


Хумх (1/20-2/18)   

Таны ажилд хяналт тавих явдал гарсан ч аюулгүй. Та талархал хүлээнэ. Үг болгоноо хяна. Таны сэтгэлийн хөдлөл ухаалаг байдлаас даван гарч улмаар төөрөгдөлд хүргэх болно. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлэх болно. Хурц халдварт өвчин халдварыг даамжруулахгүйн тулд хоолой амаа зайл.


Загас (2/19-3/20)

Санхүүгийн байдал бүрэн тогтвортой, долоо хоногийн сүүлрүү сайжрах хандлагатай. Зарим нэг нь ихээхэн мөнгөтэй болно. Өнөөдөр төлөвлөсөн арилжаа наймаанд явах аяллаас бүү татгалз ашиг авчирна гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Энэ боломжийг ашиглаж, төсөв цагийн хуваариа нягталж, өөрт чухал санагддаг зүйлээс татгалзах хэрэггүй. Магадгүй энэ нь таны амьдралыг ч өөрчилж болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мүраками Харүкигийн фэнүүдэд зориулсан жазз тоглолт болно

10/06/2025

“Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ

10/06/2025

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.