Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Шоргоолж хооллох нь ямар ашигтай вэ
Сонгодог уран зохиол

Шоргоолж хооллох нь ямар ашигтай вэ

Урлаг Урлаг09/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460172578_1901194_386174701559203_4181455044988912817_n6944861162016-04-09-12-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хүмүүс  шоргоолж хооллох нь буянтай үйл төдийгүй тэрхүү буянаа дагаадэд баялаг арвиждаг гэж үздэг. Хаврын цагт ичигсэд хөдлөх үеэр идэш ууш ховордож их багагүй өлөн зөлмөн байдаг бөгөөд тэр үед шоргоолж хэмээх бүл олонтой шавьжийг хооллосноос их буян хурдгийг доор өгүүлэх домогт тодотгосон нь бий.

Домогт өгүүлэх нь:

Буддын нэгэн хийдэд залуу лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь "Шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна”  гэж бодоод ирээдүйн зурлагыг нь зуртал  яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгээд багш нь ихэд гайхан өөрийн эрдэм чадал төгс  багшдаа  дуулган, зурхайг нь дахин зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү хоёр  багшийн зурлага нь яг адилхан гарч,  үүнээс гэтлэх арга чарга юу байна үзэхэд  бүхэл бүтэн хот суурингийн хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж зурхайд буужээ.  Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ,  юутай ч эцэг эхтэй нь уулзуулж ирүүлье гэж  шийдээд хоёр багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн, аав ээжд нь бас зориулж юм бэлдэн  мордуулж,  нэгэн зүйлийг сайтар захин хэлэв:  "Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү" гэж сануулан сануулан,  захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ.  Хоёр багш нь 7 дахь өдөр шавиан нэгэн өрөөний голд суулган,  дээрээс унах юу байна,  ойр орчим бас юу байна,  тэр бүх байгаа зүйлсийг холдуулан өдөржин ажин суутал юу ч болсонгүй, маргааштай золгожээ. Хоёр багш нь гайхан шавиасаа "Чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнээ нэг бүрчлэн ярь”  гэв. Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ… хэмээн buddhism.mn сайтад өгүүлжээ.

Энэ бол домог. Гэвч домог бүрийн цаана ухаарал, учиг нуугдан байдаг болохоор монголчууд шоргоолж хооллох зан үйлийг зүгээр ч нэг хийдэггүй нь мэдээж. Хаврын сүүл, зуны эхэн сард  шоргоолжнууд үүрээ нэвтлэн гарах үеэр, шоргоолж хооллох үйлийг хийдэг. Энэхүү зан үйлийг хийхийн өмнө гараа сайтар угаах учиртай бөгөөд гар хуруунаас мах тосны үнэр үнэртэхээс цээрлэдэг гэнэ.  Шоргоолж хооллохдоо  дээд адис жанлав шингэсэн маанийн үрэл зэрэг номын аршааны зүйлсийг хольсон ариун ус, ариун ус үгүй бол цэвэр  усаар арвайн гурил зэргийг чийглэх төдий болгоод түүнийг нарийн модны үзүүрээр хутган авч шоргоолжийн үүрийн амсар дээр тархаан хийнэ. Урьдах гурил дуусахаас нааш нэмж болохгүй. Ингээд шоргоолж цадсан шинж мэдэгдэх хүртэл хооллодог номтой ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ

31/10/2025

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

31/10/2025

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хожимдсон үзвэр” үзэсгэлэн үргэлжилж байна

31/10/2025

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.