Дахилт:
Өглөө эрт сүү аваарай гэж сэрээнэ
Өчигдөр оройны явдал зүүд мэт
Өглөөний цэвэр агаар цонхоор сэнгэнэн шинэ өдөр эхэлнээ
Нойр сэргэж эрч хүчийг мэдэрнээ
Хүмүүс ажилдаа яаран гэлдрээнэ
Хүүхдүүд бас хичээлрүүгээ яаран гүйлдэнэ
Хотын гудамж харагдана сэлүүхэн
Би алхана урмаар дүүрэн
Дөчин мянгат, 19, төмөр зам, комбинат
220, бага тойрог, хороолол, сансар, толгойт
Хаана нь ч гэсэн Улаанбаатар сэтгэлд нэг л дотно
Холхиж өссөн газраа эрх чөлөөг арай илүү мэдрэнэ
Хажуугаар хааяа уулзаагүй удсан хүмүүс зөрнө
Үг өдөн яриа эхэлж дурсамжуудаа дурдан хөөрнө
Цаганд баригдахгүй амар тайван аж төрнө
Найзуудтайгаа орой болгон ресторанд би хоолонд орно
Дуртай газраа хэдхэн хормын дотор тахi гаар би очно
Орой болгон бааранд савна, охидийг харан тоочно
Инээмсэглэл дүүрэн энэ хотод би оршино
Энэ л миний төгсөх газар эх орондоо сууршина
Дахилт:
Нар жаргаж байна миний нүүрэнд гялбана
Залуу хосууд хотын төвөөр алхана
Орой болоход гудамжаар хүмүүс бүгд гэр гэрлүүгээ харьцгаана
Залуучууд болзоондоооо яарцгаана
Бааранд бид пийв уугаад халцгаана
Улаанбаатарт үдэш намуухаан
Энэ хотод миний мартагдахгүй дурсамж түүхүүд үлдлээ
Энэ хотод миний ирээдүй мөрөөдөл байгаа билээ
Улаанбаатар сайхан охидууд холхидог хот
Улаанбаатар бага насыг авч үлдсэн хот
Энэ миний хайрын хот, дурсамжууд дүүрэн хотын хүн бүрт
Миний хүмүүсийн амьсагалах агаар энд
Миний өссөн хороолол, байр, багын найзууд тэнд
Миний төрсөн нэгдүгээр эмлэг, сургууль, цэцэрлэг энд
Улаанбаатрын үдэш намуухан, учирсан болзоонд
Залуус яаруухан, дэгжин хувцалсан охидууд бүгд даруухан
Орой үдэш болхоор гадаа суугаад хот халуухан
Оройхон тийшээ холхих хүмүүс дандаа залуухан
Энэ үдэш гадаа их дулаахан бодож байсныг бодвол
Намайг В.А.Т дуудав би шууд яаран давхиад очвол
Хаан лонхын гадаа суугаад юм ярин бид пийвээ уугаад
Хажууханд давгүй охидууд харц хаян инээлдэж шуугиад
Одоо харанхуй болж байна өөр газар бүгд бүжье гэлээ
Бид хэд тэр охидыг очоод хамт явъя гэтэл тэгье гэлээ
Энэ мөчийг хөгжилтэй бид өнгөрөөлөө, бүгд харив унтахаар
Унтах цаг болж тавтай нойрсоорой миний Улаанбаатар
Дахилт:
Өглөө эрт сүү аваарай гэж сэрээнэ
Өчигдөр оройны явдал зүүд мэт
Өглөөний цэвэр агаар цонхоор сэнгэнэн шинэ өдөр эхэлнээ
Шинэ өдөр ингэж эхэлнэ, цэвэр агаар намайг сэргээнэ
Нойр сэргэж эрч хүчийг мэдэрнээ
Эрч хүчийг мэдэрнэ, хүн бүр ажилдаа яаран гэлдрэнэ
Хүмүүс ажилдаа яаран гэлдрээнэ
Хүүхдүүд бас хичээлрүүгээ яаран гүйлдэнэ
Хичээлдээ яаран гүйлдэнэ, хөөрхөн хүүхдүүд чанга орлилдоно
Хотын гудамж харагдана сэлүүхэн
Би алхана урмаар дүүрэн
Би алхана урмаар дүүрэн, сэтгэл зүрх баясаж хөөрнө
Машинууд төв замаар дүүрэн, автобусанд хүмүүс дүүрэн
Улаанбаатрын үдэш нэг л намуухан
Би алхана урмаар дүүрэн