Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 3. Адъяа гараг.. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 6 цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Харилцаа хайр дурлалын явдалд таатай өдөр. Амьдралын эрч хүч сайжрана. Мөн уран бүтээлч авьяас ба ажил хэрэгч байдал дээшилнэ. Эрэгтэйчүүд худалдааны үл ажиллагаа нь амжилттай байна. Зохион байгуулах чадвар, цагийг үр өгөөжтэй зарцуулж чадаж байгаа нь ажлын амжилтад сайнаар нөлөөлнө. Ухаалаг хийгээд хүнтэй эвлэг харьцдаг байдал тань олны хайрыг хүлээхэд хүргэнэ. Харшил өгч болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Эцсийн эцэст аз амжилт инээнэ. Хувийн амьдралын бүрхэг ирээдүй бодитоор өөрчлөгдөнө. Хөнгөн хуумгай бодлогогүй алхмаас зайлсхий. Зам дээр болон жолооны ард болгоомжтой бай. Таны ходоод гэдэс өөх тос ихтэй хоол болон архины төрлийн зүйлсэд хэт эмзэг байх тул идэж ууж байгаа зүйлсдээ анхааралтай бай.
Хамтатгах (5/21-6/21)
Уран бүтээлийн авьяас чадвараа харуулах, мөрөөдлөө биелүүлэх, сайн чанаруудаа дээд зэргээр харуулахад тохиромжтой. Болзоо, уулзалт, гэрээ хэлэлцээрт ихээхэн идэвхтэй байна. Үдээс хойш олон таагүй үйл явдал дагуулсан хуулийн асуудалд холбогдож магадгүй. Хэн нэгнээс өрсөлдөгчөө ялахад шаардагдах чухал мэдээллийг олж авч чадна гэвч хэн нэгний гарын дор орохоос сэргийл.
Мэлхий (6/22-7/22)
Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Гэвч бие тавгүйтэх эсвэл таагүй мэдээ хүлээн авах бололтой. Дотны хүнтэйгээ харьцаа муудаж болзошгүй. Үйл явдлыг бүү түргэтгэ. Дипломат харилцааг бүү тасал. Бүгдийг урсгалаар нь орхи Зөн билэг яах ёстойг хэлж өгнө. Амьтны гаралтай хүнс бүү хэрэглэ. Самгардах хэрэггүй. Өөнтөгч зан бүү гарга. Зүүд эсрэгээрээ биелнэ.
Арслан (7/23-8/22)
Дотоод оюун санааны үл хамаарал, сэтгэл санааны эрх чөлөөг бэлгэдсэн өдөр. Эдгээр нь танд алдаагаа засах боломж олгоно. Муу энерги түрэмгийлэл нь зайлшгүй сүйрэлд хүргэнэ. Өр төлбөрөө дуусга. Удаан хугацааны турш муудалцсан хүнтэйгээ эвлэр.
Охин (8/23-9/22)
Осолтой өдөр. Осол гэмтэл золгүй явдал тохиолдох магадлалтай. Аялалд явахад урьдын адил таагүй байна. Өнөөдөр жолооны ард бүү суу. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Шинэ томоохон ажил бүү эхэл. Бага зэрэг хүлээ амжилт ойрхон байна. Амьдралын хүч буурна. Оддын байрлал таагүй нөлөө үзүүлж, эрүүл мэндэд асуудал авчирна. Энэ нь дунд насны хүмүүст илүү хамаатай. Өөрийн эрүүл мэндэд анхаар.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр нэлээд дуулгаваргүй байх нь. Тиймээс эрс тэс, ёс зүйгүй бүдүүлэг зан авир гаргана. Хэрвээ таны дургүйг ямар нэгэн зүйл хүргэж байвал тэр хүмүүс эсвэл тэр зүйлсээс түргэн холд. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө, үнэт цаастай холбоотой ажилд анхааралтай хандаж, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа тодорхойл. Спортын тэмцээн, уран бүтээлийн шалгалтад амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Маш их биеийн болон сэтгэлзүйн хүч гарган элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор сэргээж эхлэх өдөр. Өдрийн дэглэмээ шинэчил. Хоолны дэглэмээ бас өөрчил. Эрүүлжих аргаа зөв сонгоорой. Харин боломж байвал эрт унтаж амрахыг чухалчлах хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Эрүүл мэнд эрс муудаж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Таны талаар муу хүмүүс таагүй цуурхал тараана. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахаас өдөр эхэлнэ. Зөвхөн өөртөө найд. Найзуудын зөвлөгөө, тусламж нь алдаанд хүргэж, байдлыг улам л хүндрүүлнэ. Төрөл төрөгсөдтэйгөө, ойрын хүнтэйгээ урьдын маргааныг эцэслэхийг хичээх хэрэгтэй. Эмчилгээний арга хэмжээг урьдчилан ав. Архаг өвчтэй хүмүүс өөрийн эрүүл мэндээ хянаж бай. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээж ав.
Матар (12/22-1/19)
Найз нөхөд тань үе үе айлчилж магадгүй. Холын хамаатнууд тань ирэх байх. Таны амьдрал хайраар дүүрэн байна. Хэрвээ гэр бүлийнхэн тань бүгдээрээ цугларвал хоорондоо муудалцахгүй байх нөхцөлийг бүрдүүл. Нас өндрийг нь үл харгалзан бүх хүний сонирхолд нийцүүлэн харьц. Та өдрийн турш өөдрөг сэтгэл санаатай байна. Танай гэр бүлд шинэ сайхан байдал үүснэ. Гэр бүл найз нөхдөдөө ихээхэн анхаарал тавь. Тэдэндээ бэлэг өгч, эерэг сэтгэл хөдлөлийг нь төрүүл.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр ажил гэртээ хэвийн байдалтай байна. Өөрийн давуу талыг оновчтой сонгосноор таны нэр хүнд, алдар нэрээ дээшлүүлэх боломжтой болно. Мөнгөө банканд, эсвэл үйлдвэрийн хувьцаанд нийлүүлсэн хүмүүс түүнийгээ эргүүлж авах талаар бод. Сэтгэл санааны мэдрэг байдал ба ойр орчныхоо нөлөөнд автагдах чанар нь таныг зарчмаа хамгаалахад хүргэнэ.
Загас (2/19-3/20)
Сарын хамгийн сонирхолтой, ирээдүйтэй, үр бүтээлтэй өдрүүдийн нэг. Арилжаа наймаанд явбал ашигтай, гадаадын түншүүдтэй болон сонирхолтой ашигтай хүмүүстэй танилцана. Таатай боломжуудыг бүү алд. Оршин суугаа газраа сольж магадгүй. Хэрвээ та хэцүү байдалд байгаа бол өөрийн итгэдэг ахмад хүмүүстэй зөвлөж, тэдний туршлагаас суралцах хэрэгтэй.