Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга
Дуу хөгжим

Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга

Урлаг Урлаг18/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f22affd63d923831big8343588512016-04-18-10-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай "мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.
Өдөрт ердөө л 5 минутыг дасгалд зарцуулснаар бие чинь сайжирч, гэдэс багасан, нуруу тэгширдэг гэнэ.

Алчуурын байрлал: яг хүйсний харалдаа нуруун доороо ивж өгнө.
Гарын байрлал: алгаа доош нь харуулан чигчий хуруунуудаа нийлүүлнэ.
Хөлийн байрлал: өсгийн хооронд 20 см зай авч, хөлийн эрхий хуруунуудыг нийлүүлнэ.
1. Алчуурыг чангаар ороон хуйлж 40 см урт, 7-10 см зузаан ивээс бэлдээрэй. Задрахгүй байлгахын тулд уяагаар ороон боосон ч болно.
2. Хатуу гадаргуу дээр сууна. (Зөөлөн ор, диван зохимжгүй. Шалан дээр нимгэн гудас дэвсээд хийвэл хамгийн сайн) Ороосон алчуураа нуруун доороо яг хүйснийхээ харалдаа ивж өгнө.
3. Аажмаар хэвтэнэ. Алчуураа хөдөлгөхгүйн тулд гараараа барьж байсан ч болно. Гол нь алчуур хүйсний чанх доор байх хэрэгтэй. Энэ нь маш чухал.
4. Хөлөө мөрний хэмжээтэй салган эрхий хуруунуудаа нийлүүлнэ. Энэ үед өсгий хоорондын зай 20-25 см байж, "майга хөл” үүсэх ёстой.
5. Гараа толгойноосоо дээш тэнийлгэн алгаа доош харуулж чигчий хуруунуудаа нийлүүлнэ.
6. Хоёр гарын чигчий, хөлийн эрхий хуруунууд хоорондоо заавал хүрэлцэж байх ёстой шүү.
7. Ийм байдлаар 5 минут хэвтэнэ. Аажим, болгоомжтой босно. Учир нь, энэ дасгалын үеэр хүний яс, мөч бага зэрэг хөдөлдөг.
Хэрвээ та бүгдийг зохих ёсоор зөв хийж чадвал яс чинь тэгширч ердийн байрлалдаа орж байгаа нь мэдрэгдэнэ. Гэдэс татагдаж, дотоод эрхтнүүд хамгийн эвтэй байрлалдаа буцан орох болно. 
Эхлээд шууд 5 минут хэвтэхэд хэцүү байж магадгүй. Иймд 2-3 минутаас эхлээд аажмаар хугацаагаа нэмэгдүүлээрэй. Сар орчмын дараа үр дүн нь мэдэгдэхүйц илт болно. Амжилт, эрүүл энхийг хүсье!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

01/06/2026

ФОТО: “Шинжээч” олон ангит киноны нээлтээс

01/06/2026

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2026

Ордуудын зургаадугаар сарын зурхай

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.