Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амжилтанд хүрсэн хүмүүсийн ухаарсан ертөнцийн 30 үнэн
Дуу хөгжим

Амжилтанд хүрсэн хүмүүсийн ухаарсан ертөнцийн 30 үнэн

Урлаг Урлаг21/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ford-770x4592703788362016-04-21-10-19[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Зөвхөн дуртай ажлаа хийж байгаа хүн л ажиллахгүй амьдарч, амжилтанд хүрэх нь хурдан байдаг. Магадгүй өнөөдөр та мөнгөний төлөө л тэр ажлыг сонгосон байж болно, гэхдээ ирээдүйд дуртай ажлаа хийх мөрөөдлөө хэзээ ч битгий гээгээрэй.

2. Таныг доош татах биш дээш өргөх эерэг хүмүүсээр хүрээлүүлбэл эерэг үр дүн гардаг.

3. Өөрийн дуртай зүйлдээ, хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулдаг хүн илүү их аз жаргалтай байх магадлал өндөр байдаг.

4. Өөрийн мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлдэг хүн хэзээ ч хоцордоггүй. Сул талаа тодорхойлоод тэрийгээ байнга засах талаас нь хичээ, давт!

5. Залуухан хэвээрээ байх цорын ганx арга бол шинэчлэгдэхээс айхгүй байх.

6. Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай! Алдаа гаргах болгондоо шинэ зүйл сурч байна даа гэж бод.

7. Аливааг дандаа жаахнаас нь эхэлж, алхам алхмаар урагшла. Бүгдийг нэг амжуулах боломжгүй. Боломжтой мэт санагдавч ихэнхдээ бүтэлгүйтдэг.

8. Хэзээ зогсохоо мэддэг бай. Хэн ч үүнийг танд заахгүй.

9. Хэн ч ялалтыг ганцаараа байгуулсан түүх байхгүй.

10. Хүнээс туслалцаа хүсэхээсээ хэзээ ч бүү санаа зов.

11. Хүн болгон адилгүй. Амьдралын энэ фактыг хүлээн зөвшөөрч хүнийг ойлгохыг хичээж бай.

12. Олон ургалч бодол санаа гэдэг ганц хүний ганц санаанаас үргэлж илүү байдаг.

13. Өөрийн муу талыг нууснаар та өөрөө л зовох болно. Муу нууснаас сайн илчил гэдэг. Ингэж чадсанаар таны байгаа байдал харин ч хүмүүст таалагдах болно.

14. Хүнд хүний амьдралыг бүү заа, та тэр хүний амьдралаар амьдрахгаагүйгээс хойш. Бусдаар ч гэсэн өөрийн амьдралаа бүү заалга, энэ бол таны л амьдрал.

15. Та хэчнээн их мөнгөтэй, алдар нэртэй байсан ч танаас илүү хэн нэгэн үргэлж байж л байдаг.

16. Амжилтанд хэт бүү шуна! Түүнийг гүйцнэ гэж үгүй. Зовлонд бүү гутар! Танаас илүү зовсон өчнөөн хүмүүс байгаа гэдгийг сана.

17. Бүх юм хэзээ ч бэлэн зэлэн байна гэж байдаггүй. Та юу хүсч байна гараа сунга!, Хүр!, Яваад оч! Хий!

18. Бүтээлч сэтгэлгээ гэдэг хийдэг зүйлээ шинэлэгээр сэтгэж хийснээр бий болдог.

19. Хүнийг хэзээ ч бүү шүүмжил, арга барилыг нь шүүмжил!

20. Бусдад хэт бүү уус, тэдний санаа, шүүмжийг тусгахаасаа өмнө утгыг нь сайн тунгаа.

21. Том мөрөөд! Том сэтгэ! Жижиг мөрөөдөж, жижиг сэтгэдэг хүн хол явсан нь ховор.

22. Танилын хүрээгээ тэл! Шинэ хүмүүстэй танилцахыг хичээ! Таньдаг хүмүүстэйгээ харилцаагаа хадгал!

23. Та амжилтын оройд хүрсэн ч бай үргэлж унаж болохыг сана!

24. Гэхдээ унана гэдэг алдаа биш, амьдралын нэг хэсэг.

25. Унах бэлтгэлтэй бай. Нэг үгээр уналаа гэж бодоход үргэлж Б төлөвлөгөөтэй бай.

26. За гэж хэлэхийг аль болох хичээ, гэхдээ хааяа ч гэсэн ҮГҮЙ гэж зоригтой хэлж сур!

27. Хүссэндээ хүрэхэд аз жаргалыг мэдэрнэ гэсэн баталгаа байхгүй. Аз жаргалыг мэдрэх хамгийн баталгаатай арга бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах.

28. Хүн төгс биш гэдгийг санаж, өөрөөсөө өөр зан ааштай, бодол санаатай хүмүүсийг хүлээн зөвшөөр!

29. Юу хүсэхгүй байгаадаа биш юу хүсч буйдаа анхаарлаа хандуулснаар зорилгодоо хүрэхэд дөхөм болдог.

30. Хэн нэгэн хүн танд тусалсан учраас та өдий зэрэгтэй яваагаа хэзээ ч битгий март! Тиймээс боломж гарвал л хүнд тусалж бай! Өөртөө байгаа бүх боломжоороо эх дэлхийдээ хувь нэмэр оруулаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.