Би амьдралд яахаа мэднэ гэж хэлээд дуугаа эхлье
Энэ муухай дэлхий намайг зовоосон гээд эмзэглэхгүй
Намайг эзэмдэхгүй гутранги үзэл бодол
Хэзээ ч унтрах үгүй гэсэн бодол үзэл дотор
Бартаа зам бол багш харин би бол сурагч
Алтан тавийн төлөө өөрийн төөргөө өөрөө зурагч
Бардам алхана урагш би зөвхөн ганцхан амьтай
Хичнээн удаан байхаа мэдэхгүй ч би зөвхөн чамтай
Хамтдаа байхыг хүснэ гэхдээ энэ бол миний сул тал
Тиймээс биеээ барина тархиа завгүй байлгана тултал
Тэгээд цаг хугацаагаар явсан чиний орхиод явсан шархийг
Эмс нь нуудаг байхын тулд би дурсамжуудаа мартъя
Сэтгэл хөрсөн бие минь дараа нь шинээр төрсөн
Итгэл төрчихөөд эргээд харахад инээд хүрсэн
Би бол бат бөх ханан доторх цохилох нэгэн зүрх
Тэр зүрхний цохилох зорилго зөвхөн мөрөөдөлдөө хүрэх
Удаан үргэлжилсэн бараан тэнгэр жил сарын дараа ч дараа ч цэлэмсэнгүй яагаад яагаад яагаад…
Хайран залуу насыг минь тойрон гарахгүйгээр дайран дайран үргэлж ингэж гайхан гайхан гайхан…
Би доромжлуулж олны доог болж охинд тоглуулж охины хог болж
Халамжлуулж хөл дээрээ босож хортой эм ууж биедээ хүрч орж
Биелэгдэшгүйг биелэгдэтэл хийсэж ирсэн дийлэж сэрсэн
Битүү мананг сийрэгжитэл гэрэл цацран би иргэж ирсэн
Бүхнээ алдсан ч нүдэнд гал, хүчээ алдсан ч атгана бал
Үхлийг ялан арчин гарсан болохоор арилна бачимдал
Гарчиг тавин эхлүүлдэг, өдөр болгон нэг шүлэг
Дотор бодож байгаа бүхнээ хөгжимтэй би эвлүүлдэг
Бал эсвэл харандаа, тас атгана гарандаа
Шүүрч аваад дэвтэр дээрээ бичиж эхлэнэ шарандаа
Сэтгэл хөдлөл авчрана онгод, сүүл холболт сэдвээ оноход
Дуу минь сонсох эзнээ олоход, боломж нээгдэнэ энэ том хотод
Гэнэт гийнэ урдаас тод цагаан гэрэл
Тэрлүү гүйн хурдаар хурдхан олж авахын эрхэнд барьж авахын даваанд гэнэт нүд минь бүрхэж харанхуйлна
Эмнэлэгийн оронд ах минь намайг хараад уйлна
Удаан үргэлжилсэн бараан тэнгэр жил сарын дараа ч дараа ч цэлэмсэнгүй яагаад яагаад яагаад…
Хайр залуу насыг минь тойрон гарахгүйгээр дайран дайран үргэлж ингэж гайхан гайхан гайхан…
Эргээд харахад шийтгэл юм шиг тийм хүнд өвчинг дийлээд гарсан
Эндээс гараад хийе гэж бодсон хийх гэж төрсөн зүйлээ олсон
Энэ бол хөгжим надад эрч хүч өгөгч юучгүй өнгөрч байсан хоосон орон зайг минь нөхөгч
Амьдрал надаар дайжигнахад яаж ийж байгаад тэсч үлдэнэ
Амьсгал байхад заавал сонссноо хаа хол байсан ч би хүртэнэ заавал хүртэнэ зам минь хэцүү байсан ч
Даван туулаад олно өөртөө хамгаас илүү сайханг