Бидний ажиллаж, амьдарч буй орчин тав тухтай, аюулгүй байх ёстой. Тавтай тухтай орчинг мэдэрч байх нь бие, сэтгэлийн эрүүл мэндэд нэн тустай байдаг. Та зарим нэг орчноос сөрөг энерги мэдэрч, таагүй мэдрэмж төрдөг гэдгийг мэдэх биз ээ. Ингээд танд өрөөнд орших сөрөг энергиэс ангижрах аргуудыг хүргэе.
Алга таших
Энерги нь булан тохой, шатны хонгил, таны эргэн тойронд оршин байдаг. Таны амьсгалах, ойр орчмоор алхах тоолонд сөрөг энерги биед шингиж байдаг. Алга таших нь сөрөг энергийг арилгадаг байна.
Зөвхөн хэрэгтэй зүйлүүд байлгах
Та зөвхөн өөрт хэрэгтэй зүйлүүдээр орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Унтлагын өрөөнд зөвхөн унтах ёстой байдаг учир бусад ТВ, ажлын ширээ гэх мэт зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй.
Арц уугиулах
Монголчууд эртнээс арц, хүж уугиулж гэр орноо ариулдаг байсан. Баруунд бас өвс шатааж, лаа асаадаг уламжлал бий. Ингэхдээ цонх хаалгаа хаан битүү орчинд байх ёстой. Энэ нь сөрөг энергийг хөөж, эерэг энерги үүсгэдэг байна.
Цэвэрлэ
Энэ нь ямар ч толбо, тоос шороогүй цэвэрхэн байх ёстой гэсэн үг биш юм. Гэхдээ та хоол идсэнийхээ дараа аяга тавгаа угааж, дутуу идсэн хоолоо аягатай үлдээхээс зайлсхийх хэрэгтэй. Ядаж угаалтууранд хийх юм уу нүднээс далд байлгаарай.
Цэцэг тарь
Цэцэг нь сөрөн энергээр амьсгалж, цэвэрлэж эерэг энерги "үйлдвэрлэдэг". Цэцэг тарихад наранд тавьж, услаад байхад бараг болдог амархан ажил шүү дээ. Цэцгэнд үхсэн навч, мөчир байгаа бол авч хаяж цэвэрлэж байгаарай.
Байршил соль
Боломжтой бол ядаж сардаа нэг тавилгануудынхаа байрыг сольж байх хэрэгтэй. Ингэснээр хэрэггүй эд хогшлоо олж цэвэрлэхэд тус дөхөм болдог. Хэрэглэгдэггүй эд зүйлс нь эерэг энергийг сорж авдаг учраас ойр орчимдоо байлгахгүй байхыг хичээгээрэй.
www.Hiub.mn