Олон охид бүсгүйчүүдийг сэвхний асуудал шаналгаж байдаг. Тиймээс хүүхнүүд байгалийн аргаар сэвх арилгаж болдыг мэддэггүйн улмаас ямар нэгэн химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрний арьсаа улам ч дордуулдаг байна. Үүнээс болж эмэгтэйчүүд халааснаас их хэмжээний мөнгө зарцуулж үр дүнг нь тэр болгон амсаж чаддаггүй. Харин бид танд тулгарсан асуудлыг бага ч болов нимгэлэх зорилгоор сэвхийг хэрхэн багасгах талаар зөвлөгөөг сонирхуулж байна.
Сэвх юунаас үүсдэг вэ?
Ихэвчлэн хаврын улиралд хүмүүс сэвхтэж эхэлдэг. Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг байна. Мөн нар салхи, ходоод гэдэс, элэг, цөсний хямрал, өндгөвчний үрэвсэл, буруу хооллолтоос шалтгаалж сэвх үүсдэг ба төрсний дараа ч нөсөөт толбо үүсч сэвх тогтдог.
Сэвх бүрэн арилдаг уу?
Сэвхийг арилгахын тулд нэгдүгээр сараас эхлээд 30 хувиас багагүй SPF агуулсан тосыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Учир нь нэгдүгээр сараас эхлээд нарны хэт ягаан туяа идэвхжиж эхэлдэг тул арьсанд муугаар нөлөөлдөг. Та нарны хамгаалалттай тос хэрэглэснээр нөсөөт толбо, сэвх үүсэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй үрчлээнээс хамгаалдаг. Мөн нэгдүгээр сараас эхлэн байцаа, алим, нимбэг, жүрж, киви, лууван зэрэг С амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
Хэрхэн арилгах вэ?
Хэрвээ дотор эрхтэний хямралаас болж сэвх үүссэн бол сайтар эмчлэх хэрэгтэй. Гаднаас нь цайруулах бүтээгдэхүүн хэрэглэнэ. Гэхдээ намар, өвлийн улиралд л хэрэглэдэг гэдгийг анхаарна уу. Зун цайруулагч бүтээгдэхүүн арьсыг гэмтээдэг. Өргөст хэмхний шүүс арьсыг цайруулах үйлчилгээтэй тул бусад бүтээгдэхүүнийг бодвол илүү үр дүнтэй, хор багатай байдаг.
Хэрэглэх заавар: Даавуун салфетикийг өргөст хэмхийн шүүсэнд дүрээд нүүрэндээ 10 минут тавина. Хэдэн долоо хоногийн дараа үр дүн нь танд мэдэгдэх болно. Сэвх бүрэн гүйцэд арилна гэж байдаггүй, ердөө л бүдгэрдэг.
Дэлгүүрт цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн элбэг байдаг ч юуны өмнө сайтар судлаж, уг бүтээгдэхүүнд ямар бодис орсныг харах хэрэгтэй. Сонголтоо болгоомжтой хийх нь чухал. Хэрвээ найрлагадаа мөнгөн ус агуулсан бол авч болохгүй. Цайруулагч бүтээгдэхүүнийг шөнө хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Хэрхэн далдлах вэ?
Арьсныхаа өнгөнөөс арай бараан өнгийн энгэсгийг сонгох хэрэгтэй. Сэвхтэй гээд эмзэглэх хэрэггүй. Учир нь насанд хүрээд сэвх тань аяндаа бүдгэрч, 40 насандаа бүрэн арилдаг тул санаа битгий зов.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр маск тавьж сэвх арилгах гайхалтай зөвлөгөөг хүргье
1. Гүзээлзгэний зуурмаг
Гүзээлзгэнэ сэвхийг арилгахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Гүзээлзгэнэд лимоны хүчил их хэмжээгээр агуулагддаг байна. Иймээс сэвх арилгахад тусалдаг ажээ. Тиймээс та гүзээлзгэнийг сайтар бяцлан, нүүрэндээ 5 минут маск тавь.
2. Яншуй
Яншуй ч мөн адил байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн. Яншуйны шүүсийг лемоны шүүстэй тэнцүү хэмжээтэй холь. Ингээд хольсон бүтээгдэхүүнээрээ нүүрээ шавших юм уу, эсвэл хөвөнд шингээн нүүрэн дээрээ тавь. Энэ арга сэвх арилгахаас гадна нүүрийг чийгшүүдэг .
3. Гашилсан сүү
Гашилсан сүүнд сүүний хүчил ихээр агуулдагддаг. Гашилсан сүүгээр маск тавихад арьс өнгөлөг толигор болохын зэрэгцээ хуурайшдаггүй. Гашилсан сүүгээр сэвхээ арилгахын тулд 60 секунд нүүрээ угаагаарай.
4. Улаан лууван
Улаан лууван сэвх арилгахад үнэхээр гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Мөн улаан лууван арьсыг цайруулдаг. Тиймээс лууванг жижиглэн хэрчиж, сайтар нухаад нүүрэндээ тавь.
5. Нимбэгний жүүс
Нимбэгний шүүсийг шахаж аван буцалгах хэрэгтэй. Буцалгасан нимбэгний шүүсэн дээр халбага тараг хий. Энэ маскийг хэд хэдэн удаа нүүрэндээ тавихад л үр дүн нь мэдэгдэм өөрчлөлт оруулна. Мөн арьсыг чийгшүүлж, торгомсог зөөлөн болгоно.
6. Е витанмины тосон уусмал
Е витамин нь чөлөөт радикалын нөлөөнөөс эсийг хамгаалж өгдөг хүчтэй антиоксидант юм. Зүрх судас, элгэний үйл ажилгаанд үнэхээр сайн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Е витамин хөгширөлтийн эсрэг шим тэжээлтэй амин дэм билээ. Е витанмин энэ бүхнээс гадна өөр төрлийн маш олон өвчнийг ангааж чаддаг. Гоо сайхнаа хадгалж залуу сайхан арьстай байхыг хүссэн хүн бүхэнд Е витаминыг хэрэглэхийг санал болгож байна. Мөн сэвхнээсээ болж сэтгэл санаагаар унаж буй бүсгүйчүүд Е витамины тосон уусмалыг хэрэглэвэл сэвнээсээ салах болно.