Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Чойномын ертөнц-2016” наадам болно
Нийгэм

“Чойномын ертөнц-2016” наадам болно

Урлаг Урлаг27/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
choi3704333522016-04-26-12-26[www.urlag.mn]7874440502016-04-27-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрх чөлөөний дууч Хан Хэнтийн хүү Монгол улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн ажлын хүрээнд уран бүтээлийг сурталчлах, уран зохиолын яруу тансагийг мэдрүүлэх, мэргэн, хурц, үнэн үг хойчид ухаарал, хожимд гэгээрэл болох, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, алдрыг нь өргөн мөнхжүүлэх зорилгоор “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ” уралдааныг “Хүүхдийн төв номын сан”-гаас санаачлан Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сантай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд зарлалаа. Яруу найрагч Р.Чойномын бүтээл туурвил Монгол Улсын нэгэн үеийг харуулж чадах арвин их баялагтайн учир түүхийн хуудас өдөр өдрөөр улам зузаарч үнэтэй зүйл бүхэн улам эрхэмлэгдэн хадгалагдаж байх учиртай юм.
 
Хамрах хүрээ:  Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд.
 
Хугацаа

1-р шат: анхан шатны шалгаруулалтыг дүүргийн номын сангийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны дотор уралдааны төрөл бүрт шилдэг 3, 3 оролцогчдыг шалгаруулж дүнгээ гаргана.
2-р шат: Р.Чойномын цагаадсан өдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны 12 цагт Хүүхдийн төв номын сангийн уншлагын их тэнхимд болно.
 
Шалгаруулах журам:
Дүүргийн Боловсролын хэлтэс, 1-р шатны шалгаруулалтын товыг зарлаж, харьяа сургуулиудыг зохион байгуулна. 1-р шатны шилдэг оролцогчдын шагналыг Монголын Хүүхдийн төв номын сан болон Р.Чойномын ӨД сангаас хариуцна. /1, 2, 3-р байрын өргөмжлөл, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг/
 
Ангилал:
Ахлах ангийн сурагчид             – Р.Чойномын уран бүтээл /тууж, шүлэг, найраглал/-ээс
Эссэ бичих/ 250-300 үгтэй /
            Дунд ангийн сурагчид              – Р.Чойномын амьдрал, уран бүтээлийн тухай
Уран яруу унших
Бага ангийн сурагчдын дунд    – Р.Чойномын амьдрал, уран бүтээлээс сэдэвчилсэн
Гар зургийн уралдаан /зохиолыг сонгоно /
 
Шагнал урамшуулал:
 
Эссэ бичлэг
1–р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
 
Уран уншлага
1–р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
 
Уран зураг
1–р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
2-р байр  1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
3-р байр 1 Өргөмжлөл, Дурсгалын зүйл
 
Зохион байгуулагч:Хүүхдийн төв номын сан
Хамтран зохион байгуулагч: Р.Чойномын “ӨД” сан
                        Нийслэлийн боловсролын газар
                        Сургуулийн номын сангууд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.