Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Минийх – Miniih – Noname(baagii)
Дуу хөгжим

Минийх – Miniih – Noname(baagii)

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрт минь чив чимээгүй уйтгарлах гунигийг чинь үргээж өгье
Үргэлж цуг байснаа одоо яг санадаа хайрт минь
Өдөртөө гэрэлтэх наран шөнийн туяарах саран мэт чинийхээ
Үзэсгэлэнтэй царайг магтан дуулья

Гэгээлэг хайрын дуундаа би чамайг санах юм даа
Тэгэхлээр дуулах дуу минь тийм их жаргалтай биш юм даа
Гэхдээ хайр гэхээрээ л чамайгаа дуулах юм би дандаа
Хол газар байгаа ч гэсэн сэтгэл зүрхээрээ бид хамтдаа
Урьдын жаргалтай сайхан мөч хэсэгтээ ирэхгүй ш дээ
Зуурдын энэ бүхэн дуусч хайрыг минь хурдхан өгөөч дээ
Санасан бид хоёр арай дэндүү хэн хэнээ бэтгэрсэн
Анхны уулзалт нөлөөлж бас инээнэ
Ингэж санахын ганцаардахын бидний зүрх хамт жаргал юм тийн
Чинийх гэхийн … амласандаа хэрхэвч хүрч би алдах юм
Хөлийг чинь үнсэхийн, өхөөрдөх юм
Гэнэт бид хоёр нэг дуу аялах юм
Над шиг ярих юм, чам шиг бодох юм
Чив чимээгүй нэг нэгэндээ уусах юм
Анхны мөчүүд шигээ сэтгэл дүүгэхгүй юм би
Уужуу сэтгэлгүй би сэтгэлдээ анзаарахгүй юм би
Шууд л уурлахаараа над шиг ухаангүй юм чи
Угаасаа бид хүүхэд амьдрал мэдэхгүй юм чинь

Гадаа зүсрэн шиврэх бороо хүйтэн хэвээрээ
Ганцхан чамайг санах сэтгэл үгүйрэн хүлээнэ
Сэтгэлд гунигийн бүлээн салхи аяархан үлээнэ
Сэвгүй хайрын бороо зөөлөн, зөөлөн шивэрнэ

Чи гэртээ цонхон дээрээ өглөө хичээлдээ би явахдаа
Дандаа харуулдаг үнэхээр гоё чи санадаа
Би дандаа чамтай байсан одоо яандаа гээд айна даа
Тэгэхэд өглөө явдаг замд чинь шүлэг бичсэн
Хайрандаа хайр цэцэг шиг дэлгэрэх далай мэт хайранд
Нулимсгүй байгаасай гэж дэвтэр дээр бичсэн
Чамайгаа зурсан дэргэд нь үзсэн алдаатай бичсэн
Намайгаа шоолоод инээгээд ичингүйрээд би чинь
Чи санадаа энэ бүхнийг сонсоод чи минь уйлаадаа
Бүхнээ зориулдаг гэж би хэлдэг үнэхээр эелдэг чамайгаа гэдэг
Гэхдээ би яг үнэндээ хэлсэндээ үл хүрдэгдээ
Одоо бодоход ичиж байна, баярлуулсан нь бага гэж айж байна
Чамайгаа гэртээ ганцаардуулан өөрөө гадуур тоглон наадна
Орой ороход орондоо уйлчихсан халуун хоолоо бэлдээд хийчихсэн
Юу ч болоогүй хоолоо идээд, олигтой ч харагдахгүй орондоо хэвтээд
Дахиж гомдоохгүй гэж би амлана, даанч би хэлсэндээ үл хүрч чадна
Хайрт минь тэнэгхэн намайгаа уучил хамтдаа болно энэ дуу зуучил

Гадаа зүсрэн шиврэх бороо хүйтэн хэвээрээ
Ганцхан чамайг санах сэтгэл үгүйрэн хүлээнэ
Сэтгэлд гунигийн бүлээн салхи аяархан үлээнэ
Сэвгүй хайрын бороо зөөлөн, зөөлөн шивэрнэ

17н настайдаа чамд дурлажээ, аз жаргал урлажээ
Эргээд харахад гэрэл зураг захидал түүх болжээ
Сайхан байжээ, би айжээ
Ганцаардлаас болж бид өөр хүнтэй болчихвий гэж бодож байна
Би заавал чамтай сууна гэж өөртөө амлаж байна
Би чамайг харамлаж байна, чамайг нисэхэд нулимс мэлмэрч байна
Би одоо сэтгэлээсээ хэлж байна, би эрхэлж байна
Хэтэвчинд байдаг чиний зураг над руу хараад гэрэлтэж байна, би одоо үнсэж байна
Миний, чиний хайр надад аз жаргал өгсөн юм
Жаахан тэнэгхэн байснаа төгсгөе, уйлахдаа нэг л хөөрхөн чи
Тийм болохоор чинь төөрсөн би
Одоо хайрыгаа гомдоохгүй би хүндлэе, би алзахгүй би
Зөвхөн намайг гэсэн болохоор чинь өөрийг чинь хайрлах ёстой хүн би, би, би
Би зөвхөн хайрынхаа төлөө зүтгэсэндээ
Сэтгэлээсээ бие биенээ хуурахгүй гэдэгтээ итгэсэн тэ
Энэ удаа хайрыгаа гомдоосон нулимсыг нь арчья даа би
Энэ удаа хайрыгаа гомдоосон буруу үгсээ авчья даа би

Дуулж байна би чамайг санаж байна хайрыгаа
Дусал нулимс унагаалгүй инээмсэглэж алхаарай, би чамд хайртай
Нартад нандин бүхнээ наддаа зориулж байна
Насан туршийн хайраа наддаа зориулжээ чи

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Эгшиг дууны дууриалт жүжиг” хэмээх бодрол

08/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Deftones” хамтлаг “Revolver Awards 2025”-ийн оны шилдэг уран бүтээлч болжээ

05/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу 58 сая үзэлтийг давлаа

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

08/12/2025

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

08/12/2025

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

08/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

08/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.