Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Интернетийн од Муртаза хүүгийн гэр бүл заналхийлэлд өртөв
Уртын дуу

Интернетийн од Муртаза хүүгийн гэр бүл заналхийлэлд өртөв

Урлаг Урлаг05/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13089967_983414431749052_2072628013_n751550222016-05-05-13-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

-Талибанчууд утсаар заналхийлэх нь улам нэмэгдсэн тул Мохаммед эд хогшлоо зарж, Муртаза хүүгээ болон гэр бүлийнхнээ аврахын тулд тосгоноосоо нүүжээ-

Алдарт хөлбөмбөгчин Лионел Мессигийн гарын үсэгтэй цамц бэлгэнд авч байсан таван настай афган хүү Муртаза эх нутгаа орхихоос аргагүйд хүрчээ.

Афганистаны хөдөөгийн бөглүү тосгонд амьдардаг хүү өөрийн шүтээн, Аргентины хөлбөмбөгч Лионел Мессигийн 10 дугаартай өмсгөлийг авч өгөхийг гуйдаг ч аав нь авч өгч чадахгүй байжээ. Харин хүүгийн ах 15 настай Хомаюн гялгар уутаар дүүдээ Мессигийн өмсгөлийг дуурайлган хийж өгч, зургийг нь интернэтэд тавьсан нь дуулиан болсон юм. Домогт хөлбөмбөгчний шүтэн бишрэгч хүүгийн зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Удалгүй хүүд Афганистаны Газни муж руу НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Лионел Мессигийн гарын үсэгтэй, 10 дугаартай өмсгөл илгээж, түүний мөрөөдлийг биелүүлсэн билээ.

Гэтэл интернэтэд од болсон хүүгийн гэр бүлийг тус бүс нутагт хяналтаа тогтоосон Талибанчууд утсаар заналхийлж, сүрдүүлснээс болж хүүгийн аав Мохаммед Ариф Ахмади гэр бүлийнхээ хамт хөрш Пакистаны Кветта хотод суурьшихаар шийджээ.

Мохаммед Ариф Ахмади “Бидний амьдрал тун хэцүү байна” хэмээн Ассошиэтед пресс агентлагт утсаар ярилцлага өгчээ. Мохаммедынхан төрөлх нутгаасаа явах дургүй байсан ч Талибанчууд өдөр ирэх тусам заналхийлэх нь улам нэмэгдсэн байна. Мохаммед сонин хэвлэлээр гарч, интернэтийн од болсон хүүг нь Талибанчууд хулгайлж, гэр бүлийнхний нь амь насанд халдах вий гэхээс айх болсон гэнэ.

Мохаммед утсаар заналхийлсэн тэр этгээдүүд хэн болохыг мэдээгүй ч хүүд тохиолдсон азтай явдлын дараа тэднийг их мөнгөтэй болсон гэж хардсан гэмт хэрэгтнүүд байж магадгүй гэж эхэндээ таамаглаж байжээ. Харин тосгоны нэгэн жолооч түүнд сүрдүүлсэн захиа авчирч өгсний дараа тэднийг Талибанчууд болохыг ойлгосон байна.

Мохаммедынхан эхлээд Пакистаны нийслэл Исламабадад суурьшихаар очсон боловч амьжиргааны өртөг дэндүү өндөр байсан учраас удалгүй Кветта руу нүүжээ.  Талибанчууд захидалдаа хүүд Исламын ариун судар гэгддэг Коранаас заахын оронд хөлбөмбөг зааж өгсөн гэж буруутгасан байжээ. Гэвч удалгүй Талибанчууд утсаар заналхийлэх нь улам нэмэгдсэн тул Мохаммед эд хогшлоо зарж, Муртаза хүүгээ болон гэр бүлийнхнээ аврахын тулд тосгоноосоо нүүжээ.

1996-2001 оны хооронд Афганистан дах Талибанчуудын дэглэмийн үед спортын зарим төрлүүдийг Исламын шашинд харш хэмээн хориглож байсан билээ. Тэр хоригт хөлбөмбөгийг оруулаагүй боловч Талибанчууд Кабул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг цаазын ял гүйцэтгэх газар болгож хувиргасан гэдэг.

Харин Талибанчуудын дэглэм нурсны дараа Афганистаны  хүүхэд залуучууд эргээд хөлбөмбөг сонирхож, тоглодог болсон аж.  Муртаза хүүгийн түүх цахим ертөнцөд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн тул Афганистаны хөлбөмбөгийн холбоо хүүг НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч Лионел Месситэй уулзуулах уулзалт зохион байгуулахаа амласан билээ.  Түүнээс гадна зарим мэдээллийн хэрэгслээр Лионел Месси Муртаза хүүтэй уулзахаар Афганистанд очиж, түүнийг Испанид дагуулан очиж, Барселон клубт авах гэж буй тухай мэдээлж байв.

Гэвч үүний аль нь ч биелээгүй хэмээн хүүгийн аав санаа алдан ярьжээ.

 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.