Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн МУЗА”-д 90 уран бүтээлч өрсөлдөнө
Уртын дуу

“Гэгээн МУЗА”-д 90 уран бүтээлч өрсөлдөнө

Урлаг Урлаг07/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5043e286d562782badb98098eb717f48original7039929322016-05-07-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож байгаа юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

13 дахь удаагаа зохион байгуулагдах эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах гэж байна. Наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 өрсөлджээ. Үүнээс хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн төрөлд нэр дэвшиж байгаа аж.


“Драмын жүжгийн төрөл”-д:

 -УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

 “Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

 -ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

 “Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

 -“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшжээ. Уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.

Наадамд оролцож буй бүтээлүүд ирэх сарын 1-нээс эхлэн тайзнаа тавигдах юм. Ирэх сарын 7-ны 16.00 цагт “Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа” эхлэх юм байна.

Эх сурвалж: news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.