Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр олон улсын музейн өдөр
Нийгэм

Өнөөдөр олон улсын музейн өдөр

Урлаг Урлаг18/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zuuuuuurag4051572282016-05-18-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. 2016 оны "Олон улсын музейн өдөр"-ийг “Музей ба соёлын өвийн дургсалт газар” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Энэ өдөр зохиогдох үйл ажиллагааны хөтөлбөрөөс танилцуулж байна. 

5 сарын 18-ны өдөр 11:00 цагт Монголын Үндэсний музейд Олон нийтэд зориулсан лекц зохион байгуулна. Үүнд:
– Д.Бумаа /Prof. Ph.D/ “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийнэ. 2016 оны олон улсын музейн өдрийг “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

– Н.Эрдэнэ-Очир /Ph.D/ “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц. Энэхүү лекцтэй холбогдуулан “Хүннү ширмэл ширдэг”эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулж, боловсролын хөтөлбөрт хамруулах.Энэхүү тоглоом нь  үзэгчдэд музейг үзэнгээ хүрч мэдрэх, сэтгэн бодох нөхцлийг бүрдүүлсэн анхны боловсролын ажил бөгөөд тоглоомыг эвлүүлж тоглохдоо домгийн амьтдын дүрсийг нүдлэн тогтоох, тухайн цаг үе орон зайд өөрийн төсөөллөөр аялах бололцоо бүрдэхийн сацуу ширмэл ширдэгний ур хийцээр дамжуулан хосгүй үнэт үзмэрийн үнэ цэнийг ойлгох, танин мэдэх ач холбогдолтой юм.

– Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Олон улсын хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээндМонголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар ярина. Дэд сэдвийн нэр: “Чулуун хуудаст номоор аяласан нь”

Дөрвөн бэрх-18 үзэгчийг шагай шидүүлж азтангаар шалгаруулна. Азтан тус бүрт “Музей үзэх эрхийн бичиг” өгнө.
“Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд АХА тэмцээнийг музейн үзэгчдийн дунд зохионо. АХА тэмцээний асуултанд Музейн өдөр болон Монголын түүх, соёлын өвийн дурсгалтай холбогдолтой асуултыг асуухаар бэлтгэсэн болно. АХА тэмцээн зохион байгуулахдаа тухайн өдрийн 14:00 цагт тэмцээнд оролцогчыг музейн үзэгчдийн дундаас сонгож,   I, II, III байр шалгаруулж, музейн бэлэг дурсгалын зүйлээс дурсгал болгон өгнө. 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.