Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алтай” хамтлагийн тоглолт үндэсний өв соёлын гайхамшгаар үзэгчдийг огшоов
Уртын дуу

“Алтай” хамтлагийн тоглолт үндэсний өв соёлын гайхамшгаар үзэгчдийг огшоов

Урлаг Урлаг23/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
00faa1c48fdda309818994eb3860c12c3079512682016-05-23-15-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр УДЭТ-д язгуур урлагийн “Алтай” хамтлагийн бие даасан “Золгоё доо” тоглолт болж өндөрлөлөө. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Д.Ганпүрэвийн үүсгэн байгуулсан “Алтай” хамтлагийн залуус дуулах, хөгжимдөх, бүжиглэх, исгэрэх, хөөмийдөх гээд ямар олон эрдмийг чадварлаг эзэмшсэн дундрашгүй авьяастай болохоо үзэгчдэд харуулж чадлаа.

 Тэдний энэхүү тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn сайт ажиллаж, хамтран зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллага ажилласан юм. Уг төрийн бус байгууллага язгуур урлаг, Монголын их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд өнгөрсөн 2-р сард нэр ятгач Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтыг ОХУ-ын  Буриадад амжилттай зохион байгуулсан билээ.

“Алтай” хамтлагийн хувьд нэг гишүүн нь гэхэд л 3-4 хүний үүрэг гүйцэтгэх ажээ.
Морин хуурч А.Санчир хэмээх охин морин хуурийг маш чадварлаг тоглож, аялгуундаа орж, хөгжмөө мэдэрч буй нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол түүний хань  М.Даваадалай хөөмийлнө, бөмбөр тоглоно, дуулах аж. Харин Морин хуурч, хөөмийч, дуучин Т.Арваны чин сэтгэлээс гарах цээлхэн, хүчтэй хоолой монголын эртний язгуур урлагийн дуу хуурыг дуулахаар төрсөн мэт байв.

Харин төрсөн ах дүү хоёр болох Б.Гүрбазар, Б.Ганзориг нар чадварлаг уран,  төгс гоё бийлэх ажээ.  Алтай их ятга, Аху их ятгыг нэрт ятгачин  Ч.Мөнх-Эрдэнэ тоглож, уран нугараач бүсгүй нугарч байхдаа алтай ятга тоглож буй нь үзэгчдийн таашаалд ихэд нийцлээ. Тоглолтын төгсгөлд уран бүтээлчид үзэгчидтэй хамтран тойром бүжиг бүжицгээв.

Тоглолтын дараа тэдний сэтгэгдлийг сонслоо.

Судлаач, хөгжимчин Д.Ганпүрэв: Өнөөдрийн тоглолт нэлээд удаан хугацааны бэлтгэл, өв уламжлагч гэж хэн бэ гэдгийг танилцуулах боломжтой 5 жилийн ойн тоглолт маань сайхан болж өндөрлөлөө. Эртний өв их соёл, уламжлалт язгуур урлагаа  хайрладаг үзэгчид энд цугласан учир тоглолтыг маань их үнэлж байгаа нь мэдрэгдлээ. Үзэгчдээсээ ч мөн халуун дулаан энергийг авч чадлаа. Язгуур урлаг гэдгийг байлгахгүй байж болдог, харин байлгаж байгааг нь мэдээд хүмүүс их огшиж, язгуур урлагаараа бахархаж, баясаж байна. Тиймдээ ч бид ирэх 6-р сарын 15-аас “Чойжин ламын сүм музей”-д  уламжлалт бүх соёлыг сурталчилан, монголынхоо үзэгчид болон гадныханд таниулах ажлыг эхлүүлэх гэж байна. 10-р сарын 15 хүртэл үзэгчдэд нээлттэй болно.  Түүх археологийн судалгааны ажлууд хүртэл язгуур урлагийн судалгаатай хамт явж байдаг учраас энэ бол монголчуудын хувьд маш том соёл юм. Бидний өнгөрсөн жилүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлүүд, “Золгоё доо” цомогт багтсан байгаа.

Нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ: Бидний хувьд их үнэ цэнэтэй тоглолт боллоо. Сайхан тоглолт болж чадлаа. Сэтгэл маш өндөр байна. Язгуур урлаг гэдэг бол хэзээ ч хуучрахгүй цоо шинэ, үнэ цэнэтэй урлаг юм. Дэлхий хүртэл яагаад монголын урлаг руу өнгийгөөд хараад байна вэ гэхээр дэлхийн хаана ч байхгүй гайхамшигт их өв соёл энд байна.  Алтай ятга, 1400 жилийн өмнөөс эгшиглэж байсан аху их ятга өнөөдөр эгшиглэлээ. Бид тоглолтынхоо төгсгөлд үзэгчидтэйгээ тойром бүжиг хийлээ. Үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, байна. Бүгдээрээ огшоод гарлаа. Тойром бүжиг хийж байхад хэн ч муу юм боддоггүй, хэнч хэнд ч өстөн дайсан болдоггүй монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Тойром бүжиг бол эв нэгдлийг хүчирхэг байхыг бэлгэддэг.

Н.Чимэг

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.