Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Сой соусанд хэрхэн халиар дарах вэ?
Үндэсний хөгжим

Сой соусанд хэрхэн халиар дарах вэ?

Урлаг Урлаг03/06/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-06-03_1404105826126962016-06-03-15-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жилийн турш хүлээсний эцэст халиар гараад ирлээ. 5-р сарын сүүлээс 6-р сарын дунд эсвэл сүүл хүртэл харагдаад л алга болчихдог энэ халиарыг бид нар санан санан хуушуур хийж идээд давсалж дараад цааш нь хийдэг билээ. Зарим гэрийн эзэгтэй нар жилийнхээ хэрэгцээний халиарыг хэрчиж хөлдөөгөөд ч авчихдаг байх. Миний бие өнгөрсөн жил халиарыг ийм ихээр олон боодлыг дарахаас өөр аргагүй нэг жор туршиж үзлээ.  Урьд нь халиараар ганц, хоёр хуушуур хийх болон шилэнд давсалж дараад хэд сэрээдэхээс хэтэрдэггүй байсан бол энэ аргаар дарсанаас хойш дараа жилийн халиарыг тэсэн ядан хүлээдэг болсон. Ингээд та бүхэнтэй халиар дарах аргаасаа хуваалцаж байна.

image

Үндсэн орц нь мэдээж нэлээд хэдэн боодол халиар. Мөн халиараа дарах таглаатай сав хэрэг болно. Эхний ээлжинд цөөхөн хэдэн боодлыг аваад энэ аргаар дарж үзээрэй. Амт нь таалагдвал бөөндөж аваад дарна биз.

image

Соусны орц: Сой соус, ус, алимны цуу, элсэн чихэр, бөөрөнхий сонгино, ногоон сонгино.  Энд  1 кг халиар дарахад сой соус-500мл, ус – 500 мл, алимны цуу- 165 мл, элсэн чихэр – 150гр, бөөрөнхий сонгино-1 ш, ногоон сонгино- 4ш орсон болно.

image

Соусаа бэлтгэх: Ногоон сонгиноо 3 хуруу хэртэй хуваагаад бөөрөнхий сонгиноо мөн хэд хэд хуваагаад сой соус, ус, алимны цуу, элсэн чихэртэйгээ хамт саванд хийж буцалгана. Буцлаад ирэх үед зөөлөн гал дээр 5 минут хэртэй буцалгаад галаа унтрааж хөргөнө. Та нар энэ соусныхаа элсэн чихэрийг нь багасгаад оронд нь чихэрлэг жимс болох алим эсвэл лийрийг хувааж хэрчээд соусандаа хийж чанаж болохоос гадна солонгосын ногоон чавганы чихэрлэг соус мөн хийж болно. Соус хөрж байх хооронд халиараа бэлдэнэ.

image

Халиар бэлтгэх 1: Халиарны бүдүүн иш хэсэгт байдаг энэ улаан хальсыг нь хуулж авч цэвэрлээд бүхлээр нь дарж болно. Надад дарах халиар өчнөөн дээр нь маргааш нь хүүхдийн баяр болох гээд цаг хугацаа давчуу байсан болохоор ишийг нь дараа цаг завтай болохоороо цэвэрлээд өөр юм болгож хадгалах зорилгоор цэвэрлэхгүйгээр тайрч аваад навчыг нь зөвхөн дарсан.

image

Халиар бэлтгэх 2: Цэвэрлэсэн халиараа усанд булхуулан сайтар угаана. Гэрт хэд хонуулаад унжийчихсан халиарыг хүйтэн усанд байлгахаар сэргээд ирдэг юм байна лээ.

image

Халиар бэлтгэх 3: Угаасан халиараа босоо байрлуулж усыг нь сайтар шавхана.

image

Халиар бэлтгэх 4: Угааж цэвэрлээд усыг нь сайтар шавхсан халиараа дарах таглаатай савандаа эгнүүлэн хийнэ. Халиар мань дарагдаад ирэхээрээ шалчийгаад доошоо суудаг учир савандаа ахиу хэмжээтэй овоолж тавьж байгаад дараарай. Овоолсон халиараа дээрээс нь гараараа дараад үзэхэд савныхаа амсараас доош 4 хуруу хэртэй сууж өгч байхад яг болно. Энэ зураг дээрхи саванд 1кг халиар дарах гээд дээр нь овоолоод тавьсан байгаа нь харагдаж байна.

image

Халиар дарах: Дарах савандаа овоолж тавьсан халиарныхаа дээд хэсгийг түр зүүр авч байгаад өрөөний хэмд хөргөөсөн соусныхаа чанасан сонгинуудаа халиар дээрээ хийхгүйгээр шүүж зөвхөн шингэн соусыг нь хийнэ. Чанасан сонгинууд нь нялцайсан юм болчихдог юм байна лээ. Соусаа хийж дуусчихаад дээр нь халиараа нэмж хийгээрэй.

image

Халиар дарах: Соусаа халиар дээрээ хийсний дараагаар дээр нь хүндрүүлэгч тавиж таглана. Энд би аяга ашигласан бөгөөд савныхаа таглааг хаах үед бүх халиар нь соусандаа живсэн байхаар хүндрүүлэгчийнхээ өндрийг тааруулж сонгоорой.

image

Халиар дарах: Ингэж таглаад өрөөнд нар тусахгүй сэрүүн газар 3 хоног байлгана. Та бүхэн анзаарсан бол энд халиараа шууд угаагаад савандаа хийж дарж байгаа болохоор удаан хадгалахын тулд ариутгалын маягийн процесс явагдана. Яах вэ гэхээр гурав хоног өрөөнд байлгачихаад энэ дарсан халиарныхаа соусыг нь шүүж авч буцалгаад хөргөөд буцаагаад халиар дээрээ хийнэ. Энэ соусаа шүүж авч буцалгаад хөргөөд буцаагаад хийх ажлыг  3 өдрийн зайтай нийт 3 удаа давтан хийсний дараагаар та энэ дарсан халиараа хөргөгчнийхөө хөргүүрийн хэсэгт нь хийгээд бүтэн жилийн турш хэрэглэх боломжтой. Тэгэхээр анх дарсан өдрөөс хойш нийт 9 хоног өрөөнд 3 хоногийн зайтай  3 удаагийн буцалгалт хийн өрөөнд байлгасний дараа хөргөгчинд залрах байгаа биз.

image

Халиар дараад эхний өдөр нь: дээрээс нь аяга тавиад дарчихсан байхад энд тэндээшээ дээшээ овойгоод байгаа биз.

image

Халиар дараад 2 дахь өдөр нь: Бүрэн дарагдтал нь 9 хоног идэхгүйгээр  хүлээж чадахгүй амталгаа нэртэйгээр баахан л идлээ.  Халиарны зарим хэсэгт нь соус нь нэвччихсэн байгаа биз.

image

Халиар дараад 3 дахь өдөр нь: Халиар мань доошоо сууж шалчийгаад дээр нь хүндрүүлэгчээр тавьсан аяганууд мань юун хүндрүүлэх манатай дээрээ халиартайгаа хамт хөвж байгаа биз. Одоо соусныхаа эхний буцалгалтыг хийх өдөр.

image

Соусны эхний буцалгалт: Соусаа буцалгах савандаа шүүж аваад дөнгөж буцлангуут нь галаа унтраагаад хөргөөд буцаагаад савтай халиар дээрээ хийнэ.

image

Соусны эхний буцалгалтын процесс: бор саванд л 1кг халиар дарсан бөгөөд нийт 40 боодол халиар дарсан болохоор соус нь ийм их болсон.

image

Соусны эхний буцалгалт: Шүүж авсан соусаа буцалгаад хөргөөд буцаагаад хийчихлээ. Анх тавьсан аяга мань савныхаа таглаанд хүрэхгүй болохоор халиартайгаа соус дээрээ хөвөөд байсан учир дээр нь дахиж аяга тавьж өндөрлөж байгаад бүгдийг нь живүүлчихлээ.

image

Соусны эхний буцалгалт амжилттай дууслаа. Хүндрүүлэгчээ өндөрлөөд бүх халиараа живүүлээд таглаад нар тусахгүй өрөөний сэрүүн хэсэгт буцаагаад тавилаа. Энэ мэтчилэн нийт 3 удаа буцалгаад хөрөгчиндөө хийгээд бүхэл жилийн турш амттай халиараа идээрэй. Та нар одоо дараад авчихвал наадмын үед яг сайхан болчихсон байх болохоор хорхог, шорлог энэ тэртэй идэхэд хоол шингээгээд мөн будааг хуудас хуудсаар нь ороогоод идэхэд үнэхээр амттай шөө.

11425221_795159623936917_3877345636327070661_n

Өнгөрсөн жилийн наадмаар миний дарсан халиаранд хүмүүс их ам сайтай байсан. Чихэрлэгдүү, исгэлэн мөн халиарны халуун ногооны амт нь салахын аргагүй дахин дахин идмээр.

Туршиж үзээрэй, таньд болоод танайханд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: http://kitchenherb.mn/ 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.