Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цагдаа – Tsagdaa – Дайн ба энх – Dain ba enh
Дуу хөгжим

Цагдаа – Tsagdaa – Дайн ба энх – Dain ba enh

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дахилт:
Сайн цагдаа, муу цагдаа бидний муулдаг тэр цагдаа

Рэп 1: Эзи
Үүнийг хардаа тэр төрийн цагдаа сардаа авсан цалин муутай ч гэсэн том дуутай ааш муутай хуулиа гүйцэд мэдэхгүй байж, бусдад заадаг, Бусдын эрхийг хаадаг хүмүүс гуравхан сарын курсд суугаад бусдыг захирах эрх авдаг гэнэлээ. Би нэг тиймэрхүү эрх авах хүсэлтэй, надад туслах хүн байна уу?, (би байна) Эргүүл цагдаа хөлчүү хүнийг хорино гэсэн ганцхан үгээр айлгасандаа бахархан дорой нэгэнд аахархан их л мундаг болсон шиг санадаг өөрийгөө. Хөөрхийдөө аргагүй авсан цалин сурсан эрдэм хоёр нь адилхаан, амьдралын хуулийг даган төрийн хуулийг умартан бусдын мөнгийг цэвэрхэн авдаг, аваад чадаж байвал аргагүй, хохирсон ардууд заргагүй салдаг. Төрийн цагдаа давардаг, жүүлгэ шаадаг, тавладаг.
Дахилт :

Рэп 2: Мсит
Энд бол би хууль гэж онгирох цагдаа наддаа дарга, уусан ганц лааз пивоны минь төлөө согтолтын хэмжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн хэмээн новширч торгуулахыг шаардана. Дээрээс тушаасан гэмт хэрэг илрүүлэх тушаалыг гүйцэлдүүлэх, оногдсон торгуулын хуудсыг дуусгах гэж цагдаа улайрна. Намайг нэгжинэ, халаасанд минь мөнгө байвал тэр мөнгийг цагдаа авсан тухай бичиг хийж өгнө. Мөнгөгүй бол өдөөн хатгана, цохиж үзнэ, эсэргүүцэл үзүүлвэл цагдаагийн эрхэнд халдсан болно, онгироо цагдаагийн өөдөөс эсэргүүцсэн иргэн яаж ч байсан хохирно. өөрийн эрх улсын хууль дүрмийн цоорхойг ингэж цагдаа овжиноор ашиглана.
Наба
Замын голоор алхсан цагаан бүстэй замын цагдаа гар хэмээх утастай бусдыг мөлжих увьдастай, тэдний ажил шаанс ирхтэй машинтангууд сүнсээ зайлтал айдаг гэнэдээ, тэрхэн тэндээ босс юм шиг дээгүүр зантай. Дэндүү хартай тэдний шүгэл бусдад нүгэл дуудах шиг сандардаг, зандардаг. Тэднээс айхаас яахав, ядуу жолооч намайг бодооч хэмээн гуйгаад сүүдэр шиг даган тоолгүй алхан арван мянган цаас өгөөд зүгээр яв, эсвэл журмын хашаанд хийлээ. Хэрэггүй ээ олоод өгье түр хүлээ цагдаа минь миний амьдралын баталгаа чинь ганц машин болоод байна. Тэр чинь надад хамаагүй надад торгуул арвыг өг, арван цаас ядуу монголд бөөн зовлон одоо яанаа . Хаанаас олноо ингээд манай ард түмний цагдаад итгэх итгэл сааран төрийн цагдаа намайг хамгаална. Харин би тэднээс зугтаана.
Дахилт:

Рэп 3: Мс Аав
Төрийн жолоо атгалцсан төрийн түшиг болсон хэмээн төрийн хувцас өссөн төр гутаасан новшнууд болимоор юм. Миний Монголын Монгол улсын маань цагдаагийн газар чанар муутай чансаа муутай дефекттэй бараа үйлдвэрлэж гаргахаа больж новшнуудаа солимоор юм. Сайны хажуугаар саар гэгчээр сармагчин шиг болсон салбаганасан далбагансан ухаан боловсрол багатай цагдаа, эмэгтэй хүнийг олзолдог цагдаа, завхай залихай, шалихгүй цагдаа, хүн чанар багатай цагдаа, амьдрал мэдэхгүй учираа мэдэхгүй цагдаа, цагдаа цагдаа эрүүгийн цагдаа зарим нэгэн эргүү цагдаа. Муу бүхнээс биднийг цагдан сэргийлэх хамгаалах биш цааш нь түлхэж хаядаг, хахууль авдаг. Хахуулиндаа хахаж хүний хараалд живээрэй. Өөр юу ярихав юу гэхэв. Цагдаа гацдаа гай болсон хүн гуай.
Дахилт:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.