Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»МУГЖ Н.Чулуунхүү “Ванлий” дуугаа 36 жилийн дараа дахин амьдрууллаа
Дуу хөгжим

МУГЖ Н.Чулуунхүү “Ванлий” дуугаа 36 жилийн дараа дахин амьдрууллаа

Урлаг Урлаг23/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shudarga_mn_1383701862_38892_690329802471962016-06-23-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин бол МУГЖ дуучин Нанзадын Чулуунхүү билээ. Дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон нь түүний ая зохиох хүслийг бадрааж өгсөн гэдэг.

    Улмаар “Цайныхаа дээжийг таньдаа барья”, ”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” зэрэг олон гайхалтай дуу төрөх эхлэл болж өгсөн юм. Харин түүний өөрийн дуулсан "Баярлана даа", "Миний Монгол эх орон", "Гайхуулж л явлаа", "Заллага", "Ээж нутаг хоёртоо очинодоо" зэрэг сайхан дуунууд нь ёстой л нэг "Монгол" хэмээх үгийг тодотгом хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан бүтээлүүд байдаг билээ.

   Тэгвэл урлагтай бүх амьдралаа холбосон түүний содон хоолой, уянгалаг аялгуут дуугүйгээр Монголын урлагийг төсөөлөхөд бэрх биз ээ. Эрхэм уран бүтээлч маань өнөө цагт ч урлагтаа хөдөлмөрлөсөөр Монгол түмний сонсох дуртай дуу "Ванлий" дуугаа өдгөө 36 жилийн дараа дахин сэргээн дуулжээ. Монголын урлагийн домог болсон түүний шинэ уран бүтээл "Ванлий" дууны шинэхэн хувилбарыг уншигчиддаа зориулж байна. 

www.Urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.