Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Насан туршдаа залуугаараа байлгах гоо сайхны зуршлууд
Үндэсний хөгжим

Насан туршдаа залуугаараа байлгах гоо сайхны зуршлууд

Урлаг Урлаг29/06/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7oikr6d2nsfnh8q36346qlr605_b5486074302016-06-29-15-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чи ч наснаасаа хамаагүй залуухан харагдах юмаа” гэж сонсохыг хүсдэггүй хэн байх билээ. Харин үүний тулд чи юу хийж чадах вэ?

Насан туршдаа залуугаараа арьсны төлөө:

– Нас ахих тусам зөөлөн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Учир нь химийн хүнд найрлагууд хүний арьсыг амархан үхжүүлж, хөгшрүүлдэг.

-Өдөр бүр чийгшүүлэгч бүтээгдэхүүн заавал хэрэглэ. Хөгшрөлтөөс хамгаалдаг хамгийн чухал гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэг бол чийгшүүлэгч. Тийм учраас 20 наснаас эхлүүлэн чийгшүүлэгч хэрэглэж дадсан байвал сайн. Хуурай арьс үрчлээнд хамгийн өртөмхий.

-Нарны тосыг байнга хэрэглэж занш. Энэ нь маш олон төрлийн хороос нүүрийг хамгаалж өгдөг. Бүсгүйчүүд ихэвчлэн өвөл болон бороо орсон үед нарны тос хэрэлэхгүй орхидог. Гэтэл эдгээр өдрүүдэд ч арьсаа нарны тосоор хамгаалах нь маш чухал байдаг.

-Арьсаа үргэлж залуугаар нь байлгах сүүлийн дадал бол тогтмол гуужуулах. Арьс чангарч, шинэ арьс нөхөн төлжихөд хуучин үхэжмэл арьс нь гуужиж унасан байх ёстой. Мөн өнгөө алдсан өнгөн хэсгүүд унаснаар нялх хүүхдийн арьс шиг нүүрийг гэрэлтэнэ.

Насан туршдаа залуугаараа харагдуулах нүүр будалт:

-Хэзээд сормуусаа сайн тодруул. Бүсгүй хүн хичнээн хөгширсөн ч урт, дэрвэгэр сормуус үргэлжид залуу харагдуулж чаддаг.

-Хэт их хацар өнгөлөгч хэрэглэхээс татгалз. Хүн 40 нас өнгөрөөд ирэхэд өмнөхөөсөө турж, хацрын яс шовойж ирдэг. Үүнийг улам бүр тодруулах нь хөгшин харагдуулдаг.

-Хар биш бор өнгөтэй контур түлхүү хэрэглэж байх нь зүйтэй. Нас явах бүр хар өнгө илүү хөгшин харагдуулах талтай. Харин бор өнгө царайны төрхийг зөөллөж өгдөг.

-Хөмсөгний хувьд ч мөн адил энэ дүрэм үйлчилнэ. Хараар биш бороор хөмсгөө будаж эхлээрэй. -Шаргал суурьтай шингэн энгэсэг сонго. Царайг илүү зөөлөн, гэрэлтэй, залуу арьстай харагдуулдаг.

Насан туршдаа залуугаараа биений төлөө:

-Шүдэндээ анхаарал тавь. Кофе их ууж, тамхи татдаг бүсгүйчүүдийн шүд шарлаж, өнгөө алдсанаар наснаасаа илүү хөгшин харагддаг. Тиймээс шүдээ цагаан хэвээр нь байлгах дэглэмийг сонгож шүд хорхойтох нас өнгөрсөн ч чихэрний хэрэглээндээ хянамгай бай.

– Үсний засалтаа аль болох тогтмол сольж бай. Боломжтой бол 6 сар тутамд үсний засалтаа өөрчил. -Өөрийнхөө нас болон биеийн хэлбэрт тохирсон хувцас сонго. 50-иас дээш настай бол хэт цээжээ ил гаргасан хувцас өмсөхөөс зайлсхий.

–Цайвар өнгийн хувцас өмс. Бараан өнгө улам л хөгшин, уйтгартай харагдуулдаг. Цагаан, ягаан, цэнхэр, ногоон гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас сонгож байгаарай.

–Аксессуартаа анхаарал хандуул. Том, зузаан хэлбэртэй хүнд гоёл зүүхээс татгалзаарай. Харин жижиг чамин, хөөрхөн зүүлт, ээмэг сонгож байвал залуухан харагдахад тусална.

–Үнэртэнгээ зөв сонго. Хэт хүнд үнэртэн хөгшин гэсэн мэдрэмжийг шууд бусдад түгээдэг. Усан үзмийн суурьтай үнэртэн хамгийн тохиромжтой.

–Үсээ хэт урт ургуулах хэрэггүй. Мөр дөнгөж өнгөрсөн байхад л болно.

–Буруу сонгосон уруулын будаг бас л нас дарах аюултай. Матте будгаас татгалзаж, гялалздаг, кремен будгуудыг сонгоорой.

–Хүзүүгээ нуух хэрэггүй. V захтай хувцас нь наснаасаа залуу харагдахад тусална.

–Жинсэн өмднөөс хэзээ ч бүү татгалз. Бүх насныхан өмсөхөд тохиромжтой, залуу насны эрч хүч дүүрэн харагдуулна.

–Хатуулгагүй хөхөвчний тухай март. Ямар ч тохиолдолд сайн чанарын, хатуулгатай хөхөвч хэрэглэж, хөхөө сэргэр сайхан харагдуул.

–Гэдэс, гуяны даруулганы ач тусыг гарга. Биеэ цэгцтэй харагдуулах туслах ийм бяцхан зальтай хувцас бэлэн байхад ашиглахгүй өнгөрөөх хэрэггүй.

–Өсгийтэй гутлыг хаях тухай бодох ч хэрэггүй. Өөртөө тохирсон өсгийт өмссөн бүсгүй хэзээд наснаасаа залуу, цэгцтэй, үзэсгэлэнтэй харагддаг.

–Цэх зогс. Түүхэнд нэрээ үлдээсэн сайхан бүсгүйчүүдийг бодоод үз дээ? Тэд бүгдээрээ өөртөө итгэлтэй, нуруугаа цэх байлгадаг. Биеийн буруу поз хөгшин бас гунигтай, сулбагар харагдуулдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тамгагүй төр”-ийг бүтээгчид

30/05/2025

“Guys” хамтлаг тоглолтоо 2800 одонтой ээжид үнэгүй үзүүлнэ

30/05/2025

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025

Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ

29/05/2025

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.