Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 7. Сумъяа гараг. Тугчин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таныг олимпиад, тэмцээнүүд хүлээж байна. Амжилттай оролцоно. Ялалт байгуулахад л та шалгалт шүүлгээс чөлөөлөгдөж сайн дүн авна. Өөрийн боломжоо бодитоор үнэл. Гоо сайхандаа анхаарахад таатай өдөр. Таны санхүүгийн асуудал сайжирч, нөхцөл байдал аз жаргалаар дүүрэн байна. Энэ өдөр мэргэжлийн болон хувийн асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Өнөөдөр хайр дурлалдаа умбах өдөр. Хэрвээ өөртөө итгэлтэй байгаа бол өндөрлөгийг дайран эзэл.
ҮХЭР (4/20-5/20)
Гэр орноо тохижуулахтай холбоотой бүтээлч санаа, ажлаа хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Спортоор хичээллэх, биеийн хүчний ажил, засвар хийх, эмх цэгц тогтооход таатай. Өнөөдөр та шинэ сонирхолтой хүмүүстэй танилцана. Энэ нь ажил хэргийнхээс анд нөхдийн нөхөрсөг харилцаа болон хувирна. Ивээн тэтгэгчийн зүгээс танд ажил хэргийн сайхан санал тавих бололтой. Энэ нь багагүй ашиг орлого авчирна. Орсон орлогоо зөв зохистой зарцуулах хэрэгтэйг одод танд сануулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнгөрсөн өдрийн байдал энэ өдөр мөн л хэвээр хадгалагдах нь. Урьдын адил эрүүл мэнд хэвийн бус байна. Харин өдрийн хагасаас эхлэн байдал арай дээрдэх төлөвтэй байна. Таны зан ааш өнөөдөр яг л далайн түрлэг мэт тогтворгүй байх бололтой. Үүнийг даваж гарахын тулд уянгын хөгжим сонсож хуучны зургийн цомгоо үзээрэй. Үйл хөдлөлдөө бодолтой мөн шийдэмгий байдлууд амжилт авчирна. Хэн нэгнээс тусламж хүсэхэд буруутах зүйл байхгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлж өөрийгөө ялах өдөр. Уулыг эргүүлэх ч хүчтэй мэт санагдана. Элдэв саад бэрхшээлээс бүү болгоомжил. Өнөөдөр хувь заяа танд хамгийн зоригтой, шийдэмгий алхам хийж эрс шийдвэр гаргахад тусална. Хэрвээ ингэж чадвал энэ нь танд урт хугацааны турш ашиг өгөх болно. Таны асуудлууд, айдас хүйдэс бол ердөө л өчүүхэн зүйлс бөгөөд үүний хажуугаар маш аз, амжилт таныг хүлээж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Сарын эцэс хүртэл томоохон төсөл дуусгах, заавал хийх ёстой ажлаа амжуулах боломж танд байна. Гэхдээ энэ бүхнийг хийхэд та ганцаараа хүчрэхгүй бөгөөд үлдсэн ажлаа хорвоогийн жам ёсоор өдөр өдөрт нь хийж амжуулах болно. Та өөрийн баялаг уран сэтгэмж, алдар хүндэд дуртай зангийн ачаар нэг бол өндөр амжилтад хүрнэ, эсвэл том уналтад орно. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр.
ОХИН (8/23-9/22)
Тайван бус өдөр. Та өөрийгөө байж ядах, уймрахаас зайлсхийхэд туслах үр бүтээлтэй ажил ол. Биеийн хүчний хувьд ихэнхи хүмүүс оргилдоо хүрч, энерги, эрч хүчтэй, ирмүүн хөдөлмөрийн эрэл хайгуулд бэлэн байх болно. Ууртай байдлаар чат явуулах болон бусад хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээс зайлсхий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Боломж их. Хуучныг эрмэлзвэл бүх зүйл алдагдана. Өнөөдөр та томилолт болон зугаалгаар явахгүй байхыг хичээгээрэй. Таны эрүүл мэндэд нөлөөлж болох учир та биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Тааламжгүй байдлыг үл харгалзан үргэлж инээвэл таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байж, хайр дурлалтай учрах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Боломж их. Хуучныг эрмэлзвэл бүх зүйл алдагдана. Өнөөдөр та томилолт болон зугаалгаар явахгүй байхыг хичээгээрэй. Таны эрүүл мэндэд нөлөөлж болох учир та биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Тааламжгүй байдлыг үл харгалзан үргэлж инээвэл таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байж, хайр дурлалтай учрах болно.
НУМ (11/22-12/21)
Сайхан өдөр. Энэ өдөр хайр дурлал, мөнгөний гараг. Тогтоосон нөхөрлөл чинь хангалттай сэтгэл ханамжийг мэдрүүлж чадаж байвал та хайртай хүнтэйгээ дотносож чадах тул хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс ажил хийх сонирхол төрөхгүй Сайхан өдөр. Энэ өдөр хайр дурлал, мөнгөний гараг. Тогтоосон нөхөрлөл чинь хангалттай сэтгэл ханамжийг мэдрүүлж чадаж байвал та хайртай хүнтэйгээ дотносож чадах тул хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс ажил хийх сонирхол төрөхгүй байж магадгүй. Хөгжилтэй байхыг хичээ, ядаж л хөгжилтэй байгаа мэт харагдахыг хичээ. Тэгвэл өдөр хурдан өнгөрөх болно. Заримыг нь энэ орой бяцхан аз хүлээж байна.
МАТАР (12/22-1/19)
Ердийн ажил хэргийн өдөр болно. Таны амжилтын үндэс нь дотоод ба гадаад байдлын амар амгалан орших болно. Хэрвээ та дээд байгууллагын удирдах хүмүүс болон, өөрийн даргатайгаа зөрчилдөж тэмцэлдэхгүй бол энэ өдөр тайван өнгөрнө. Харин хуучны танилтайгаа таарч тухайн үеийн дурсамжаа ярьж хөөрөлдөн цагийг зугаатай өнгөрөөх болно.
ХУМХ (1/20-2/18)
Нийтэч, илэн далангүй зан таны төрөлх араншин гэж хэлж болно. Тиймээс өнөөдөр та энэхүү давуу талынхаа тусламжтайгаар ажил хэрэгтээ идэвхтэй түншийг татан оролцуулах эсвэл шинэхэн холбоотнуудыг эрж хайх болно. Уулзалт зохион байгуулах, гэрээ хэлэлцээр хийх, холын аянд гарах, харилцаа холбоо тогтоох зэрэгт тааламжтай. Гэхдээ эдгээр нь танаас маш их хүч хөдөлмөр шаардах бололтой. Зүүд зөнтэй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Сайхан өдөр. Та энэ цаг хугацааг маш таатай өнгөрөөх хэрэгтэй шүү. Та өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Одоо та юу ч санаачилж эхлүүлсэн энэ үе таны ирээдүйд их хэмжээний шагнал, ашиг орлого авчрах гайхалтай боломж. Ажил руу тань таны энерги урсан орохын зэрэгцээ өөрийн тань аюулгүй, тогтвортой байдлыг өсгөн нэмэгдүүлэх бусад үйл ажиллагаанууд ч мөн орж ирэх болно. Та эрх мэдэлд дуртай нөлөө бүхий хүмүүстэй цөөхөн хэдэн шинэчлэлийн санаагаараа нүүр тулна.