Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 18. Сугар гараг. Тооно одтой, Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 18 цаг 10 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зөрчилдөөнтэй өдөр. Зусарч бялдууч, худал хуурмаг амлалт, хоосон найдварын өдөр. Амбиц, нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. Харилцан буулт хийхийг шаардсан хүндрэл тулгарах магадлалтай. Яг өнөөдөр ийм хүндрэлийн нэгийг шийдвэрлэх болно. Харилцаа холбоогоо эрс багасгаж, тохиолдлын танилуудаас татгалз. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Янз бүрийн алдаа, үл ойлголцол гарч мэднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Та өөртөө хэт их шаардлага бүү тавь. Зарим шаардлагууд хэтэрч мэднэ. Энэ нь танд нэмэлт ачаалал, сэтгэл санааны дарамт болно. Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ сайтар ухаар. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээх нь танд ядарч туйлдахаас өөр юу ч авчрахгүй. Иймд сөхөрч унахаасаа өмнө зарим хүмүүст үгүй гэж хэлэх цаг нь болжээ. Гадаад үзэмжээ сайжруул. Энэ өөрчлөлтүүд таныг өөгүй сайхан харагдуулах бөгөөд олон нийтийн ямар ч ажиллагаанд амжилт олоход чинь тусална. Жүжиг, уран сайхны салбарт мэргэжилтэй эсэхээс үл хамааран оролц.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр таны хүч чадал нэмэгдэнэ. Сэтгэл хөдлөлийн шалтгаанаа олж, ямар үед бодлогогүй алхам хийдгээ мэдэж ав. Бүтэшгүй мөрөөдлийн төлөө хэт их санаашрах хэрэггүй. Таны мөнгө, ашиг орлого нэмэгдэнэ гэж хэт найдах хэрэггүй. Энэ нь таны өөрийгөө үзэх үзэлд нөлөөлөх шинжтэй. Мөнгөтэй болгоомжтой ханд, луйварчдаас болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Банк санхүүгийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа идэвхжинэ. Олонх хүмүүс зээл, ивээн тэтгэгчийн томоохон дэмжлэг, тусламж авч ажил хэргээ өргөтгөнө. Амжилтанд бүү яар, олон зүйлийг дахин нягтлан үзэх шаардлагатай байна. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын харилцаа их таатай байх нь.
АРСЛАН (7/23-8/22)
Хайр дурлалын мэдрэмж хүчтэй, залуу хосуудын хувьд зөвхөн хоёулханаа зугаалахад гайхамшигтай цаг. Ганц бие хүмүүс романтикаар бусдын анхаарлыг татахын тулд өөрийн дур булаам байдал, бусдыг татах хүчиндээ найдаж болно. Та аливаад санаа зовох зүйлгүй тайван амгалан өдрийг өнгөрүүлэх болно.
ОХИН (8/23-9/22)
Хоёрдмол өдөр болно. Энэ өдөр та шүүхээс заргаа авна гэж бодож байвал энэ нь үүнийг та өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хийх хэрэгтэй. Таны анхны хайрын түүх өнөөдөр гэнэт дурсагдах ба үүнд та хуучны бодолд дарагдан сэтгэл гэгэлзэх болно. Гэхдээ хааяа нэг дурсамжаа бодох нь сэтгэл санааг тайван байлгадаг сайн талтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шинэчлэлт хийх өдөр. Өнөөдөр та өгөөмөр байх болно. Хүмүүс танд талархах болно. Бусдад үзүүлсэн хайр энэрэл, халуун дулаан байдлыг буцаан бусдаас мэдрэх нь гайхалтай байх болно. Уран сайхны мэдрэмжээ бүхий л үйл ажиллагаандаа дураар нь тавь. Будаг багсаа аваад өөрийн хувцасны шүүгээг өөрчил. Мөн гэр орноо ч гэсэн чимэглэсэн болно. Таны хувийн амьдралдаа анхаарах анхаарал тань нэмэгдэнэ. Тиймээс өөрийгөө эрхлүүлж массаж хийлгэн гоо сайханд ор. Тэгснээр та илүү сайхан харагдаж, илүү өөртөө итгэлтэй байж, илүү дур булаам болох болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Яг одоогоор таны хувьд харилцааны чадвар нэг их өндөр биш, асуудлыг тодорхой болгох амаргүй байх бололтой. Энэ үе богинохон байх учраас заавар, даалгавар дамжуулахдаа илүү болгоомжтой байхад л болно. Бодол санаагаа тодорхой илэрхийлэхэд бага зэрэг хэцүү байж болох юм. Нэг хэвийн юмаа хийхээс зайлсхийх нь зөв. Азтай гэнэтийн явдал энэ өдрийг баярын өдөр болгож магад. Тушаал дээшлэх эсвэл том шагнал авах боломж өндөр.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр таны хайр дурлалын явдлууд, салалт зэрэг нь олны анхаарлын төвд байж тэдний ярианы гол сэдэв болно. Сонирхолтой шинэ танилын хүрээгээ нэмэх боломжийг бүү алдаарай. Ажил төрөлдөө бүтээлч чадварлаг гэдгээ удирдлагууддаа харуулах өдөр. Арилжаа худалдаанд амжилт гаргана. Чамгүй ажилтанд хүрэхэд нөлөө бүхий хүний туслалцаа эсвэл хамтрагчийн тань туслалцаа танд хэрэг болно. Иймээс боломжийг алдалгүй хийж буй ажлаа гүйцэтгэхийг танд зөвлөж байна. Эрүүл мэндийн тал дээр анхаарах хэрэгтэй. Яс бэртэх, шүд өвдөх магадлал байна.
МАТАР (12/22-1/19)
Төвөгтэй өдөр. Худал хуурмаг, будлиантай асуудлууд тохиолдож таныг эргэлзээнд оруулах болно. Чухал хүмүүс, бизнесийн хамтрагч болон өрсөлдөгчидтэйгөө чухал асуудлаар хэлэлцэх байсан бол түр хойшлуул. Ямар нэг асуудлаар хэлэлцлээ гээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй бөгөөд байдлыг улам ч төвөгтэй болгож мэднэ. Томоохон худалдан авалт хийх, хууль эрх зүйтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурах, чухал хэлэлцээ хийхээ түр азна. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсч худал хуурмаг явдал тохиолдоно.
ХУМХ (1/20-2/18)
Шинэчлэлтийн өдөр. Бизнесийн хамтрагчдын хооронд хоёул төсвөө хэтрүүлэн хэрэглэж байгаагаас үүдэлтэй санхүүгийн асуудал үүснэ. Биеэ өмөөрөлгүйгээр асуудлыг шийдэхийг хичээ. Мөн бие биенээ буруутгалгүйгээр бүх зүйлийг цэгцлэхийн тулд санхүүгийн шинжээчтэй уулз. Тэдний зөвлөгөөг хоёул дагаж чадвал тэгээд л гүйцээ. Айх сэтгэгдэл төрж, өөртөө итгэх итгэл буурах нь амьдралд байдаг л зүйл тул үүнээс болж өөртөө гутрах хэрэггүй. Тайван байж асуудлыг шийдвэрлэ.
ЗАГАС (2/19-3/20)
Азтай. Та зөв цагтаа зөв газартаа зөв хүмүүстэй байж чадна. Таны эерэг бодлын тусламжтай таны бизнес болоод бусад зүйлүүд тань бүтэмжтэй байх болно. Од эрхсийн таатай нөлөөгөөр таны амжилтанд хүрэх боломж нэмэгдэнэ. Та хөдөлгөөнтэй сэргэлэн байдал тань таныг бусдаас ялгана. Таны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Хэрэггүй зүйлсээ өөрийн жагсаалтаасаа хас. Найзуудтайгаа ч гэсэн шинэ хандлагаар уулзалдах хэрэгтэй. Ганц бие хүмүүс романтик хамтрагчтай болно.