Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 11. Адъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Романтик харилцаанд сонирхолтой цаг үе ирж байна. Хайр дурлалын асуудал маш хурдан аз жаргалтай төгсөнө эсвэл гонсойлгосон таагүй байдлаар төгсөнө энэ зөвхөн хониныхоноос шалтгаална. Харин өөрийнхөө санаа бодлыг эцэг эх, гэрийнхэндээ тайлбарлаж, тэднийг ятгах ажил л таньд хамгийн хэцүү байх нь бололтой. Гэр бүлийн гишүүдээсээ уурласан үг, гомдол сонсох магадлалтай. Хүн бүр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд хамтын амьдрал ямар ч асуудалгүй байна гэдэг боломжгүй зүйл юм.
ҮХЭР (4/20-5/20)
Та ямар нэг зүйлээс хоцрох эсвэл овоорсон их ажлаас болж нэлээд тайван бус байх нь. Энэ байдал удаан үргэлжлэх тул сайтар зохицуулж чадвал асуудлаас чөлөөлөгдөнө. Үүрэг хариуцлага нэмэгдэж, бусдад зогсоо зайгүй заавар зөвлөгөө өгөх зэрэг нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Гэмгүй хүн хэлмэгдүүлэхээс сэрэмжил. Гэрээсээ гарахаасаа өмнө сайхан хувцаслаарай. Учир нь өнөөдөр хайр дурлалтай учрах магадлалтай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэдрэмж, туршлагаа хослуулж, энэ нөлөөллийн үед ажлын амжилтаа бүтээгээд ав. Харин зарим хүмүүс уур уцаартай, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна. Харин гэнэт огцом хийсэн алхам танд болон бусдад үр өгөөжтэй байхгүй л болов уу. Та мэргэжлээ цааш улам дээшлүүлэхийг нууцхан хүсч явсан бол дотоодод бус гадаадын сургалт дамжааг сонирхоод нэг үзээрэй. Таны шинэ зорилго, зорилтод энэ өөрчлөлт ихэд тохиромжтой. Харин та гэр бүл, хань ижилтэй бол хол явахгүй байхыг зөвлөж байна. Шийдвэр гаргах үедээ хадмууддаа их ач холбогдол өгсний хэрэггүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гадаадын соёл, шашин, улс төр. таны сонирхлыг татна. Тасалбараа худалдан аваад тийшээ яв. Та харамсахгүй. Танихгүй хүнтэй романтик харилцаа тогтоож магадгүй, эсвэл хайртай хүнийхээ гэр бүлтэй анх удаагаа уулзана. Аль ч нөхцөлд та тэдний талаар судалгаа хийх болно. Жүжигчид гадаадын кинонд тоглох эрх авна. Таны мөрөөдөл биелэх боломжтой. Танд аз тохионо.
АРСЛАН (7/23-8/22)
Таны өөрийгөө илэрхийлэх чадвар нь од эрхсийн хүч юм. Бодож байгаа зүйлээ хэлэхээс бүү ай. Бусадтай санал бодлоо хуваалцах нь зүйтэй. Хамтрагч хайж байгаа энэ ордны нөлөөн дор төрсөн хүмүүсийн мөнгө санхүү гэгээлэг байна. Төлөвлөсөн байсан төсөл чинь хойшлогдож Плутон гараг буцаж ирэх үед биеллээ олох болно. Энэ үед та хийхээр төлөвлөж байсан зүйлсээ амжуулж авах нь зүйтэй.
ОХИН (8/23-9/22)
Холын замд гарахдаа жолооны ард болгоомжтой бай. Таныг тэвчээргүй зан, хурд хэтрүүлэх зэрэгт хөтлөх бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих асуудал гаргахад хүргэж ч магад. Хэрэв хуульч юм уу санхүүгийн зөвлөхийн өгсөн зөвлөгөө санаанд чинь таарахгүй байгаа бол өөр хүмүүсийг хай. Таны зөн совин дээр зэргээр хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны совин зөв байх болно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд романтик харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сайн өдөр. Өөрийн бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Энэ өдөр хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол түүнээс нүүрээ буруул. Тэдний үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зүгээр л үл тоомсорло. өөрийнхөө юу хийвэл тохирохыг олж, түүнийгээ төлөвлө. Тэгээд та хүмүүстэй уулзвал тэд таныхтай ижил зүйлийг хийх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эхэлсэн ажлаа дуусгах, ирээдүйгээ төлөвлөхөд тааламжтай өдөр. Танд санхүүгийн шинэ эх үүсвэр олж өгөх шинэ санаа төрж болзошгүй байна. Цэвэр агаар, байгальд дотны хүмүүсийнхээ хамтаар урт хугацааны аялалд гарах эсвэл амрахад стресс, ядаргаа тайлагдана. Романтик харилцаа холбоо болон сонирхлынхоо талаар бодож үзэхийг од эрхэс танд зөвлөж байна. Энэ өдөр эмэгтэйчүүд өөрийгөө сэтгэл зүй, дотоод мөн чанарынхаа талаас хэн бэ гэдгээ бусдад харуулах бололтой. Өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан хүн таны амьдралд дахин орж ирэх магадлалтай. Харин ганц бие эрэгтэйчүүд романтик болзоо хүлээж байна.
НУМ (11/22-12/21)
Асуудлаа шийдвэрлэснээр танд сэтгэл ханамжит байдал мэдрэгдэнэ. Зарим хүмүүсд энэ яг л өдөр тутмын үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг амархан байх боловч заримд нь хэдэн сая долларын үнэтэй бизнесийн хэлэлцээр хийж байгаа юм шиг санагдана. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд нүүр тулдаг байдалд дасан зохицох хэрэгтэй. Буд гараг буцаж байгаа учраас энэ үед гэрийнхээ дутуу болон байхгүй зүйлээ харахад хамгийн тохиромжтой.
МАТАР (12/22-1/19)
Энэ үе бол өөрийн төлөвлөгөө, арга барилдаа өөрчлөлт засвар хийхийн тулд сүүлийн хэдэн сард таны бизнесийн болон хувийн амьдралд тохиромжтой үе. Өнгөрсөн алдаануудынхаа төлөө өөрийгөө уучлах нь таныг зорилтоо биелүүлэхэд саад болох хэрэггүй дарамт, эргэлзээг арилгах болно. Худалдаж авах юм уу түрээслэхээр шинэ байр, орон сууц хайх явдал бэрхшээлтэй байж болох бөгөөд хэрэв цаг хугацаа яаруулаагүй бол энэ ажлаа хойшлуулах нь зүйтэй.
ХУМХ (1/20-2/18)
Cap ангараг гарагт орсноор та бусадтай илүү их сөргөөцөлдөж магадгүй. Хэрэв танд хуульзүйн зөвлөгөө хэрэгтэй бол та авч чадна. Та өөрийн хүслээ хэлмэгц үсчин танд гайхамшгийг бүтээх болно. Хийх ажил ихтэй үөд шалгалтанд бэлдэх нь сэтгэл гонсойлгоход хүргэж магадгүй. Санал болгож буй ажлын өөрчлөлт нь нийгмийн байр сууриа тэлэх эөрэг хөдөлгөөн болно.
ЗАГАС (2/19-3/20)
Гэнэтийн төсөөлөөгүй хөгжил, найз нөхөд санхүүгийн асуудлууд дахиад л тохиолдоно. Ямар нэгэн түнштэйгээ харьцаа холбоо тогтоох байдал таны амьдралын анхаарлын төвд байх бөгөөд хүмүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Энэ ордны ганц бие хүмүүс хэн нэгэн шинэ хайртаасаа ямар нэгэн хүсэлт хүлээн авна. Ганц шөнийн жаргалаас болгоомжил.