Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хэрхэн уураа барьж сурах вэ?
Дуу хөгжим

Хэрхэн уураа барьж сурах вэ?

Урлаг Урлаг30/08/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
new-study-reveals-people-hate-angry-women-and-like-angry-men-14444243673600251532016-08-30-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уурлах гэдэг таны зөв ч бай буруу ч бай өөрийгөө хамгаалах хамгийн буруу бамбай…
Уурлах гэдэг таны зөв ч бай буруу ч бай өөрийгөө хамгаалах хамгийн буруу бамбай…

Цөс бол хамгийн муу бүхнийг боловсруулдаг эрхтэн. Үүний жишээгээр хүмүүс уурлахараа цөс хөөрлөө гэлцдэг нь бие организмд ихээр сөрөг нөлөөтэй гэдгийн баталгаа юм.

Уурлаж үзээгүй хүн, уурлаж буй хүнийг харж байгаагүй хүн тун цөөхөн. Уур уцаар хүн бүхэнд муу гэдгийг бид бүгд мэддэг, гэсэн хэдий ч уурласаар л байдаг.

Битгий орил, битгий юм цохь, битгий юм хагал үүнийг хийх тусам уур тань улам л буцлах болно.

Тэгвэл уур гэх нэрийдэлтэй энэхүү дайсан юунаас үүдэлтэй вэ?

Хүн бүр уураа илэрхийлэх болон барих өөр өөр аргатай.

Хамгийн гол нь юунаас үүдэлтэй вэ? гэдгээ тодорхойл.

-Шудрага бус зүйлсийг эс тэсэх

-Ямар нэгэн зүйл болоогүй байхад дүрсхийн уурлах

-Жирэмсний хордлогын үед явагдах бухимдал

-Шилжилтийн насны охидын цочмог уур

-Цэвэршилтийн үеийн үйл явцын илрэл

-Бусдаас ирэх шүүмж, дарамт,шахалт, хүчирхийлэл

-Их хотын бүдүүдэг амьлрал, стресс гээд маш олон зүйлээс болоод энгийн сайхан байсан зан аашийг аймшигт омголон, догшин эрслэн мэт охид бүсгүйчүүдийг минь хормын төдийд өөрчилж орхидог.

Юуны түрүнд юу зөв, юу буруу болох тухай сайтар бод. Хэрвээ ямар нэгэн зүйлд уур тань маш амархан хүрж амнаас тань аймшигтай үгс урсаад байдаг бол эхний алхам ТӨСӨӨЛӨЛ.

Төсөөлөл бол тайвшралын хамгийн шилдэг арга. Уур бухимдлыг тань хүргэж буй зүйлсээс өөрийгөө тусгаарлан өөртөө өөр ертөнц бүтээх гээд оролдоорой. Хамгийн дуртай газар эсвэл ганцаараа байж болох нам гүм орчинг уур тань буцалж эхлэх үед шууд л нүдэндээ төсөөл.

Дараагийн алхам бол ганцхан өнцгөөс аливааг бүү дүгнэ. Таны уурыг хүргэж бухимдуулж байгаа хэн нэгэн таныг уурлуулж буйгаа ч мэдэхгүй байж болох учраас бүх зүйлийг аль болох ОЛОН ТАЛААС ХАРАХ гээд хичээгээрэй.

Хэрвээ та ажлын стресс, сэтгэл зовнисон асуудалтай байвал хооллолтоо зохицуул.

Уур бухимдлыг дарахад хооллолт ямар хамаатай вэ гэж та бодож байж магадгүй.

Хамгийн хачирхалтай нь хамгийн ихээр хамааралтай зүйл бол ХООЛЛОЛТ.

Уур тань намжихгүй байж суух газраа олж ядаж байвал аль болох шинэ ногоо, жимс ихээр хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. Энэ нь таны тархийг сэргээж аливааг олон талаас харахад их том хөшүүрэг болдог байна. Харин улаан мах, ликёр, шарсан хуурсан зүйлсээс татгалзахыг зөвлөж байна.

Нэгхэн удаагийн чин сэтгэлийн инээмсэглэл 15 минут тархийг сийрэгжүүлж цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг та мэдэх үү?

Гүнзгий амьсгаа аваад нүд чинь улаанаар эргэлдэж, уур чинь буцалж, дотор чинь харанхуйлж байсан ч зүгээр л ИНЭЭМСЭГЛЭ. Чамайг инэмсэглэх үед амьдрал илүү гайхалтай болдог юм шүү хонгорхон минь.Хэцүү байсан ч ганцхан удаа оролдоод үзээрэй. Болж байвал багадаа болж байсан инээдтэй зүйлс аль эсвэл найз нартайгаа хийж байсан хамгийн хөгтэй зүйлээ эргэн дурсаарай.

Хамгийн гол нь уураа барьж сурах өөрийн гэсэн аргатай болоорой. Хүн бүрийн арга барил өөр шүү дээ. Бүгдэд таарах аз жаргалын жор гэж байдаг бол энэ дэлхий өөрөө ДИВААЖИН болох биз ээ.

Аз жаргал, зовлон хоёр таталцаж түлхэлцэж байж амар амгалан ирдэг жамтай. Бүсгүйчүүд минь амар амгаланг хүсэж энэ хорвоод мэндэлчихээд хормыг ууранд барах эс эрхтэй гэдгээ сана.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Лиса Тайландын Аялал, жуулчлалын элч болжээ

23/10/2025
Дуу хөгжим Урлаг

ФОТО: Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” тоглолтоос

21/10/2025
Дуу хөгжим Урлаг

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааныг нийлбэр оноогоороо тэргүүлж байна

21/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дарханы яруу найрагчид шилдэг шүлгээ шалгарууллаа

24/10/2025

“The Anxious Generation” ном Z үеийн сэтгэцийн хямралыг ухаалаг утасны хэрэглээтэй холбон тайлбарлав

23/10/2025

Лиса Тайландын Аялал, жуулчлалын элч болжээ

23/10/2025

“Warner Bros. Discovery” компанийг худалдана

23/10/2025

Таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой

23/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.