Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Рэппэр N.M.N: Энэ бол миний л хөх “benaturally”
Нийгэм

Рэппэр N.M.N: Энэ бол миний л хөх “benaturally”

Урлаг Урлаг15/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nmn64663491682016-09-15-10-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед залуусын сонирхлыг татах болсон Рэппэр N.M.N буюу Номин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зураг тун ч зоримог зураг байв.

Учир нь дан хөхөвчтэйгээ авахуулсан зураг түүнд бага үгүй олон шүүмжлэлийг авчирчээ. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс жижигхэн хөхтэй юм байна хэмээн дургүйг нь хүргээд авлаа.

Харин энэ бүхний хариуд реппер бүсгүй : “Өөртөө байгаа биеэ өөд нь татаж явах нь чухал. Хамгийн гол нь эрүүл, өвчингүй, өвдөлтгүй байвал энэ насны дээдийн зол юм шүү. Надад энэ бие минь яг байгаагаараа ямар их таалагддаг гэдгээ би хэлмээр байна. Фитнесс хийж эхэлснээс хойш бүүр ч өөртөө дурладаг болсон. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж та нарт зориулж таалагдах гэж хичээхээс хэдэн мянга дахин үнэ цэнэтэй юм. Тэгээд ч одоо дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Секси байх гэдэг том хөхтэй том бөгстэй байхыг хэлдэггүй. Энэ бол эрүүл мэнд, сэтгэл зүй, хайр. Хуучин цагт л том хөхтэй байхыг хүссэндээ даруулга давхарлан зүүж, мэс ажилбар хийлгэдэг байсан байх. Одоо бол бүх зүйл байгаагаараа сайхан харагдах, өөртөө таалагдах шатруу шилжсэн. Идэж уухдаа хүртэл органик хүнс биш бол идэх дур хүсэл төрөхөө больсон. Та нар хиймэл хөхийг хүлээн зөвшөөрч шагшин магтаж байгаа хирнээ жинхэнэ мөртлөө жижиг хөхийг үгүйсгэж доромжилж байвал эрхэм та өөрийгөө анхаарах цаг болсон байна. Өдөр бүр сошиал ухаж байгаа хирнээ дэлхий ертөнц өдрөөс өдөрт хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэж таньж чадахгүй бол хий дэмий цагаа үрэхээ боль. Би хэлмээр байна. Жижиг хөхтэй охидуудаа өөрийгөө хайрла, өөрийнхөө эд эс бүрийг хүсэж хайрла. Байгаль эхийн нэг хэсэг нь гэдгээ мэдэрч, байгаагаараа сайхан харагдахад суралц. Үүний давуу талыг ойгож ашигла. Чи хөгширөөд хэдэн ч хүүхэдтэй болсон хөх чинь унжихгүй, тэгээд ч жижиг хөхтэй байх нь илүү залуу харагдуулдаг юм. Холливууд ч үүнтэй маргахаа аль хэдийн больсон. Тэгэхээр чамд таалагдахгүй бол доромжил, муул. Энэ чиний л хэрэг, чиний л бодол, чиний л ертөнцтэй танилцсан сэтгэхүй. Харин энэ бол миний л хөх.#benaturally” хэмээжээ.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ганбатын Мөнхтуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

07/07/2026
Нийгэм Урлаг

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026
Нийгэм Урлаг

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

08/07/2026

Наадмын нээлт, хаалтыг Төв талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар шууд дамжуулна

08/07/2026

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

08/07/2026

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.