Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ерөөлтэй аялгуу” цомгийн баяр хамтарсан тоглолт болно
Нийгэм

“Ерөөлтэй аялгуу” цомгийн баяр хамтарсан тоглолт болно

Урлаг Урлаг30/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erooltei_ayalguu3995588372016-09-30-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2004 оноос эхлэн хамтарсан уран бүтээлээ тууривж  эх орон, нутаг ус,  элбэрэл хайр, гэр бүлийн нандин бүхнийг багтаасан ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ шинэхэн цомог энэ онд хэвлэлтээс гарч, сонсогч түмний хүртээл болсон. Тус цомог нь нийт 18 дуутайгаас 8 дууг нь уран бүтээлчид маань хамтран дуулсан байна.

Зүрхнийхээ хөг хэмнэлийг анирлан чагнаж, ухаарал уянгыг аялгуу дуугаараа дамжуулан бидний оюун санаанд гэгээн бодол хөврүүлэгч уран бүтээлчид болох Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Гоцлол дуучин МУГЖ Бямбасүрэнгийн Ганчимэг, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Гоцлол дуучин МУСТА Сүхбатын Баттулга нарын ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ цомгийн баяр, хамтарсан тоглолт 2016.09.30-ны 19:00 цаг дор Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болох гэж байна.

Тоглолтонд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан, сонгодог дөрвөл хөгжимчид, Төрийн хошой шагналт  Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Найрал хөгжим, удирдаач УГЗ хөгжмийн зохиолч, Хурандаа Б.Ганхуяг, МУСТА Н.Даваасүрэн, Найрал дуучид, бүжигчид,  зочин уран бүтээлчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, Хөгжим судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, МҮОНР-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга, зэрэг  мэргэжлийн хоёр урлагийн байгууллагын 150  гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний томоохон тоглолт болохоор төлөвлөгдөж байгаагаараа онцлогтой.

МУГЖ Б.Ганчимэг, МУСТА С.Баттулга нар нь хувь уран бүтээлчийнхээ хувьд тус бүрдээ бие даасан болон цуврал 10 гаруй тоглолт, бие даасан гурав, гурван цомог гаргасан бөгөөд ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ цомог нь арав гаруй жилийн хамтын уран бүтээлийн анхны цомог юм.   

ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ тоглолтыг зохион байгуулагчаар ЭРХЭМ урлагийн товчоо ажиллаж байна. Мөн уран бүтээлчид маань “Үдшийн хэмнэл” студитэй хамтран“Ерөөлтэй аялгуу” бүрэн хэмжээний тв нэвтрүүлгийг үзэгч сонсогчиддоо бэлтгэн толилуулж байна.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 99997586, 99990253 утаснаас болон 

https://www.facebook.com/Battulga-Sukhbat https://www.facebook.com/ganchimeg.byambasuren фэйсбүүк хуудаснаас аваарай.

Дуунд хайртай, дуугаар жигүүрлэгч та бүхнийг нэгэн үдэш уран бүтээлчдийн олон сайхан дууг оюун санаа, зүрх сэтгэлээрээ мэдэрч сэтгэлийн цэнгэл эдлэхийг урин залж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.