Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр Оросын “дрифт”-чид манай тамирчидтай өрсөлдөнө
Нийгэм

Өнөөдөр Оросын “дрифт”-чид манай тамирчидтай өрсөлдөнө

Урлаг Урлаг01/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5b42d226cab72597a3adabcda5394ed16965892722016-10-01-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.

 

Харин эдгээр тэмцээнийг зохион байгуулсан Хамт олон болон "Тэнгэрийн Модун" ТББ-тай хамтран маргааш буюу 10 сарын 1-ны өдөр 11 цагт “Авто худалдааны төв” талбайд  “Mongolia VS Russia” уриатай “D.Vision Mongolia 2016” Drift тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээнд ОХУ-ын 7 шилдэг тамирчин, Монгол улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм.

Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Япон улсад үүсч, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад бий болсон. Одоо том том цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ. Жишээ нь 1-р эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Монгол улсад 2000 оны сүүлээн үүссэн гэх боловч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болсон байсан. Мөн 2015 онд анх Монгол улсад “D.Vision Mongolia” нэртэйгээр зохион байгуулагдаж Монголын 30 гаруй залуус Оросын шилдэг 6 тамирчин оролцож ерөнхий зохион байгуулалтыг ОХУ-ын туршлагатай хүмүүс хийж, мөн гадны шүүгч шүүснээр 1, 2 байрыг ОХУ-ын тамирчид эзэлсэн бол 3 байрыг Монгол улсын тамирчин Ууганхүү эзэлсэн.

Эрхүүгийн Засаг даргын орлогч Иван Носов гэдэг хүнтэй хамт

Сонирхуулахад: Гадны орнуудад дрифтийн машин нь хотын зам талбайгаар явдаггүй ба тэмцээн болох газарт ачиж авчирдаг. Учир нь машинууд нь энгийн хэрэглээнд огтоос тохиромжгүй юм.

Мэдээлийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn ажиллаж байна.

М.Буянжаргал 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.