Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу уяачдын чуулган энэ сарын 7,8-нд болно
Нийгэм

Залуу уяачдын чуулган энэ сарын 7,8-нд болно

Урлаг Урлаг04/10/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14269412_1027987840652483_330913578_n839413552016-09-08-10-33[www.urlag.mn]7192208302016-10-01-11-59[www.urlag.mn]6189935172016-10-04-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

  Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.

“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
 
Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
 
Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
 
Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
 
Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах. 

Ийнхүү анхдугаар чуулганы бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99841725, 99004147 дугааруудаас лавлах боломжтой.

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

03/08/2026

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.