Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Guys”-ийн Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр шалгагдсан талаар тайлбар өглөө
Дуу хөгжим

“Guys”-ийн Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр шалгагдсан талаар тайлбар өглөө

Урлаг Урлаг13/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b197a1bef38a0643d4b7bbfee22b1efa8457187642016-10-13-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Хар тамхи хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол унднаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой. Тийм айхавтар хорноос хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна-

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өнгөрсөн даваа гаригт шүүн хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралтай ярилцлаа.

-Таныг өнгөрсөн тавдугаар сараас хойш мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт шалгасан. Яаж яваад ийм хэрэгт холбогдчихов?

-Мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их болсныг энэ хэрэгт холбогдоод илүүтэй мэдэрч, харамслаа. Олны танил дуучин, залууст үлгэр дууриал болох үүрэгтэй урлагийн хүн байж ийм хэрэгт холбогдсондоо маш их ичиж, харамсч байна. Хамгийн түрүүнд ээжээсээ уучлал гуйя. Намайг таньдаг бүх хүнээс уучлал гуймаар байгааг минь дамжуулж өгөөч. Итгэмтгий, сониуч зангаасаа болж уруу татагдсандаа маш их харамслаа. Нэг танихгүй залуу дууг минь сонсдог гэж холбогдож, ярилцаад тэр зүйлийг санал болгосон. Залуус мансууруулах бодисыг тайвшруулдаг, сайхан болгодог гэж ташаа ойлгодог бололтой. Би ч тэдний нэг байсан. Тэгээд хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол унднаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой.  Тийм айхавтар хорноос хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өдөр, хоног бүхэн надад хүнд байсан. Намайг гэдэг бүх хүнийхээ итгэлийг алдсан нь хамгийн их хэцүү байлаа. Мөн хамтлагийнхаа дууг сонсдог залуусынхаа урмыг хугалсандаа гэмшиж байж суух газар олдохгүй байсан. Дахиад уучлал гуйя.

-Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхэд ч мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулсан хүнийхээ тухай ярьсангүй. Тэр хүн таниас өөр олон хүнд мансууруулах бодис зарж байх магадлалтай?

-Би хүний нүүр царай, утасны дугаар үнэхээр тогтоодоггүй. Тэр хүн над руу холбогдсон учраас утасных нь дугаарыг цээжлээгүй. Мэдэж байсан бол нуух шаардлагагүй шүү дээ. Би энэ хортой тэмцэж, залуусыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос хол байлгахын тулд өөрөөс шалтгаалах, чадах бүх зүйлээ хийхээр шийдсэн.

-Та шүүхэд ч ингэж мэдүүлсэн. Шүүгч үүнд тань итгэл үзүүлсэн болов уу?

-Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс надад нэг удаа итгэл үзүүллээ. Энэ итгэлийг алдахгүй гэдгээ амламаар байна. Би буруутай үйлдлээ маш сайн ойлгож, ухамсарласан. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ухуулга сурталчилгаа хийхээр олон зүйл төлөвлөсөн. Шүүх танхимд Төрийн сүлднийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ. Амлалтаа биелүүлэх боломж олгож, буруутай үйлдэлд минь тэнсэн харгалзах ял оноосонд баярлаж байна. Ял эдлэх хугацаандаа болон цаашид ч нийгмийг нөмрөөд байгаа хар тамхитай тэмцэнэ. Над шиг битгий алдаач гэдэг үүднээс их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй манай хамтлагийн 19 жилийн ой болно. Түүгээр дамжуулан нийгэмд уриалга гаргахаар төлөвлөж байгаа.  Алдаагаа засах, уучлал гуйх боломж олгосон шүүхэд баярласнаа дахиад илэрхийлье. Төрийнхөө итгэлийг дааж чадна. Нийгмийг уриалсан уран бүтээл, үйлдэл бүрээрээ намайг таньдаг, мэддэг хүмүүсээс уучлал гуйна гэж төлөвлөж байгаа.

А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.