Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “Сүүдэр ший” жүжиг тоглогдогдлоо
Уртын дуу

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “Сүүдэр ший” жүжиг тоглогдогдлоо

Урлаг Урлаг24/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14595732_1330764756943037_7681775985785165501_n-121506-104742673248706222016-10-24-11-17[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан  Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр “ДУУГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООЦГООЁ” уриан дор “СҮҮДЭР ШИЙ” жүжгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг танхимд  зохион байгууллаа.

Энэ жилийн "Сүүдэр Ший" жүжгийн зорилго нь олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, үр дагаврыг ойлгуулах, мөн урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлж сэдэлжүүлэхэд оршсон. 

“Сүүдэр Ший” жүжгийн онцлог: 

· Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулан байрлаж үйлчлүүлсэн болон үйлчлүүлж буй хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж, өөрсдөө зохиолоо бичин найруулж, оролцон тоглодгоороо  онцлог юм.
· “Сүүдэр ший” жүжигт үзэгчид жүжгийн гол дүрд оролцон тоглож, зохиолыг эерэгээр шийддэгээрээ онцлог.
·  Мөн үзэгчдийн дунд богино хэмжээний асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлог аж.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 2012 оноос хойш жил бүр тасралтгүй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа 10-р сарын 20 буюу “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР” зохион байгуулж буй нь энэ юм.
 
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэзээ ямагт байсан, байгаа, байсаар ч байх, гэр бүлийн ердийн нэг хэсэг хэмээн энэ шударга бус, хүнлэг бус явдалд хэт дасан, түүнийг өөрчлөхийг оролдох ч үгүй, хүлээн зөвшөөрсөөр байна.

Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага доривтой үр дүнд хүрч чадахгүй. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ. Энэхүү “Сүүдэр ший” жүжгийг Франц улсад төвтэй  “Fondation Dufresne et Fauthier” сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тус Сан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны үйлчилгээнд 6 дахь жилдээ тасралтгүй дэмжлэг үзүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.