Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»69 настай Хиллари Клинтоны халуухан залуу нас хийгээд хайрын түүх
Нийгэм

69 настай Хиллари Клинтоны халуухан залуу нас хийгээд хайрын түүх

Урлаг Урлаг27/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
wjcinline87824137082016-10-27-16-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг нэгэн цагт хүлээж байсан тэрбээр төрийн тэргүүн болохоор санаа шулуудан эрчүүдтэй нэгэн адил тэмцэж яваа хүчирхэг эмэгтэй.

Тэрбээр 1947 оны 10-р сарын 26-д төрсөн бөгөөд өчигдөр түүний 69 насны ой тохиосон билээ. Ирэх сарын найманд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд үүнтэй холбогдуулан Хиллари инстаграм хуудсандаа өөрийн хүүхэд насны зургийг оруулж “ирээдүйн энэ ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэе” гэжээ. Хиллари Дайан Родэм хүүхэд байхын нийгмийн идэвхитэй, олон нийтийн ажилд сонирхолтой нэгэн байсан юм.

…1971 оны хавар би нэгэн охинтой танилцсан юм. Улс төр, иргэний эрхийн хичээл дээр бид хамт сууж байсан бөгөөд өтгөн шаргал үстэй, нүдний шил зүүж нүүрэээ будаагүй тэр охин өөртөө тун итгэлтэй зоримог санагдсан. Би түүнд яг л соронз мэт татагдсан. Би түүнд дөхөж очоод урлагийн музей үзэх санал тавьснаар бидний хайр дурлалын түүх эхэлсэн хэмээн түүний нөхөр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон дурссан байдаг. Хиллари нөхрийнхөө гэрлэх саналаас татгалзсан тул түүндээ хоёр дахь удаа гэрлэх санал тавьсан гэж Билл ярьсан юм.

Хосууд 1971 оны 10-р сарын 11-д гэрлэсэн бөгөөд би хамгийн сайн найзтайгаа хуримаа хийсэн гэж Билл гэрлэлтээ дүгнэсэн байдаг. Тэд Челси Клинтон хэмээх ганц охинтой. …1980 оны хоёрдугаар сарын 27-д би Үндэсний засгийн газрын чуулганаас гэртээ ирээд дөнгөж 15 минут л болж байлаа. Гэнэт Хилларигийн ус нь хагарч бид эмнэлэгт яаралтай очиж охин минь шөнө дунд хорвоод мэндэлж байлаа. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөч, бүх шинэ зүйлийн эхлэл болсон доо хэмээн Билл Клинтоны дурсамжинд бий.

Хиллари Клинтон АНУ-н тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга болон удирдах шатны хариуцлагатай албан тушаал эрхэлж байснаас гадна эр нөхрийнхөө алдааг уучилж гэр бүлээ элэг бүтэн авч үлдэж чадсан маш ухаалаг эмэгтэй. Билл Клинтоны янаг амрагийн хэрээс хэтэрсэн явдлууд өдгөө ч түүний сонгуулийн компанит ажилд сөргөөр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч энэ бүхнийг ардаа орхиж, урагшаа тэмүүлсэн Хиллари Клинтон АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болохоор итгэл төгс алхаж байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.