Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Амаржаргал: Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биелэлээ олж байгаа
Үндэсний хөгжим

Д.Амаржаргал: Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биелэлээ олж байгаа

Урлаг Урлаг16/11/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ebd8c466fe23aa9383c49c4039440fb47497535752016-11-16-15-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө бидэнд товчхон танилцуулаач.

   -Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Доржбатын Амаржаргал гэдэг би “сайн аав” хэмээн олны хүндлэл болсон жирийн нэг таксины жолооч болох Т.Даваасүрэн агсаны гэргий байна.

-Та хэд маань сайн уу хүүхдүүд чинь том болж байна уу?

    -Бид сайн байгаа одоо 4 нь энэ жил дунд сургуульд сурч байна. Бага маань цэцэрлэгт явж байна. Би ажлаа хийгээд л амьдралд цаг алдахгүй л гүйж байна даа.

-Танайх байрандаа орсон уу? 

-Удахгүй орноо 11 сардаа багтан орно. “Стандарт проперти” ХХК хамт олонтой байнгийн холбоотой байгаа.

 

-Уучлаарай талийгаачийн тухай хэдэн асуулт асууж болох уу?

   -Болно болно.

-Бидний хүндэлж хайрлаж явсан “сайн аав” маань юуны учир гэнэт хорвоог орхисон талаар ярьж өгнө үү?   

-Хань минь урьд нь авто осолд орж байсан юм. Бусдын буруугаас болж тухайн үед өвчин нь илрээгүй байж байгаад жилийн өмнөөс гэнэт бөөр нь эрс муудаж даралт нь огцом ихсэх болсон.
Түүнээс хойш эмнэлэгээр байнга явж маш олон газарт эмчилгээ хийлгэж,  онош тодруулахаар явсан. Тэр хооронд бүхий л төрлийн эмийг байнга ууж байлаа. Хоёр ч удаа харвалтын бага зэргийн реякци өгч байсан. Яг онош нь тодроод байж байтал даралт нь огцом ихсэж харвалт өгсөн. Эмнэлэгт яаралтай очиж оношлуулахад нэгэнт оройтсон байсан. Хоёр цагийн дотор бүх биеийн үйл ажиллагаа зогссон.
Би болон манай хүүхдүүд бүгд шоконд орж,  хүүхдүүдээ салах ёс хий гэж  би хэлсэн юм.  Эмчийн үгэнд итгэлгүй дахин босоод ирнээ гэж өөрсдийгөө хуурч байлаа. Хорвоо хатуу болохоор ханийг минь аваад явсан даа. Түүнээс хойш хүүхдүүд минь одоог хүртэл ороод ирэх юм шиг санаж хааяа чимээ чагнаж байдаг даа.

-Бидний мэддэгүй таны ханийн тухай сайхан зүйлийг ярьж өгөөч   

-Хань минь гэрийн минь дэндүү том орон зайг эзлэж байсан. Багаасаа мөрөөдөж байсан туйлын хүслээ хүртэл бидний төлөө зориулж гэр бүлд аав гэдэг хүний үүүрэг хэр байдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж чадсан тийм л эр хүн.

 

 

-Мөрөөдөл нь юу байсан юм бэ? Нууц биш бол

Хань минь жүжигчин найруулагчинй чиглэлээр сурч байгаад төлбөрийн асуудлаас мөн гэр бүлтэй болж айлын амьдрал авч явах болсон болохоор сургуулиа орхиж ажилд орсон. Туйлын мөрөөдөл нь кино юмуу жүжгийн гол дүрд тоглоод өөрийгөө сорих юмсан гэдэг байсан. Охиныгоо өөрийнхөө хүрч чадаагүй тэр л өндөрлөгт хүргэж сайн жүжигчин болгохыг байнга ярьж мөрөөддөг байлаа. Харин одоо л тэр мөрөөдөл нь биелж байна.

-Түүнийгээ жаахан тодруулаач 

-Тиймээ би ханийнхаа тухай түүний мөрөөдлийн тухай кино хиймээр санагдсан тэгээд бүүр шийдээд эрэл хайгуул хийж эхэлж зөндөө хүмүүстэй уулзаж явсаны эцэст залуу найруулагч С.Бүжинтэй уулзсан. Тэр маш сайхнаар хүлээж авч зохиолоо өөрөө бичиж 2 сар гаран хоёулаа зүтгэсний эцэст “Good dad" МУСК-г хийх сайн уран бүтээлчдийн багийг бүрдүүлж чадсан. Одоо зураг авалт явагдаж байгаа. Би зохион байгуулалтанд нь явж байгаа мөн охин минь гол дүрд нь тоглож байгаа болохоор ханийн минь мөрөөдөл биелж байна. 

-Маш сайхан мэдээ байна. Хэр баргийн жирийн хүн ханийнхаа тухай кино хийлгэж чадахгүй боловуу таны өмнөөс баяртай байна.

  -Тиймээ уран бүтээлчид маань бүгд сэтгэл зүрхнээсээ өдөр шөнөгүй хамаг хүчээ шавхан маш сайн ажиллаж байгаа. Хамтран оролцох биднийг дэмжих байгууллагуудад ч одоо ч нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.
Маш сайн туршлагатай уран бүтээлчид сэтгэл зүрхнээсээ ажиллаж байгаа болохоор сайн бүтээл төрнө гэдэгт би итгэлтэй байгаа.

   –Их ажлын хажуугаар бидэнд цаг зав гаргасан таньд баярлалаа. Уран бүтээлд нь маш их амжилт хүсье. Гэр бүлд тань аз жаргал эрүүл энхийг хүсье. 

 -Баярлалаа та бүхэндээ 

 

Эх сурвалж: Amjilt.com 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.