Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мигзэм унших нь асар их буян билээ
Дуу хөгжим

Мигзэм унших нь асар их буян билээ

Урлаг Урлаг02/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5509427352_8a861f2d4a_z(3)(3)9312408612016-12-02-13-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушир Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушир бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой. Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай үг юм.
 
Мигзэмийн ач тус
Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой.
 
•Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.
• Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн    төрөхийн шалтгаан бүрдэнэ.
• Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.
•Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.
• Даруйд нас урт, өвчин үгүй болно.
• Буян ихэд арвижна.
• Гадна дотны барцадаар үл чадагдана.
• Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ.
• Мэсийн хорлолоор үл чадагдана.
• Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй.
 
Мигзэмийг Түвд хэлээр 

Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгжан Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв
 
Мигзэмийг Монгол хэлээр 

Их нигүүлсэнгүйн гуу сан Жанрайсиг
Хиргүй айлдалын эрхт Манзушир
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.
 
         Та хэрвээ мэгзэм уншмаар байгаа бол Түвд хэл дээр гэснийг мигзэм уншихын өмнө уншиж байгаарай. Маани мигзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс  хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар их буян билээ.

Эх сурвалж:  www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: Реппер ThunderZ-ын “Тэнгри” тоглолтоос

25/05/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дуу хөгжим Урлаг

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Өнчин” уран сайхны киноны нээлтээс

25/05/2026

Лионел Месси тэрбумтан болжээ

25/05/2026

Ким Су Хён хэлмэгдсэн тул тайз, дэлгэцдээ эргэн ирэх ёстой

25/05/2026

Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ

25/05/2026

Жүжигчин, продюсер Киллиан Мерфи өнөөдөр 50 нас хүрч байна

25/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.