Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Э.Анхбаярын “Prima” тоглолт эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдлоо
Нийгэм

МУСТА Э.Анхбаярын “Prima” тоглолт эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдлоо

Урлаг Урлаг13/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
prima_28558232722016-12-13-11-49[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 12 сарын 13 буюу өнөөдөр болохоор сар гаруйн өмнөөс мэдээлж, өвөрмөц шийдэлтэй сонгодог сурталчилгаагаар эхэлж байсан МУСТА Энхболдын Анхбаярын “PRIMA… recital concerto” эрүүл мэндийн шалтгаанаар хойшлогдохоор болсон тухай өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Тус хуралд алс холын Италиас өчигдөр Монголд хүрэлцэн ирсэн алдарт удирдаач Леонардо Куадрини, концертмейстер МУГЖ Б.Солонго, тоглолтын ерөнхий зохион байгуулагч Серж Меценат Сангийн захирал Я.Баярцэцэг нарын хүндэт төлөөлөгчид болон тоглолтын эзэн МУСТА Э.Анхбаяр биеийн байдал хүнд боловч үзэгчдээ хүндэтгэн эмнэлгээсээ гарч ирж оролцлоо.

Зохион байгуулагчид хэдэн сарын турш бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзэх цаг хаяанд ирээд байхад хойшлуулахаас өөр аргагүй хүндэтгэх шалтгаан гарсанд маш их харамсаж байгаагаа илэрхийлэн үзэгчид, сонсогчдоосоо уучлал эрж, тоглолтын шинэ тов 12 сарын 28-ны Лхагва гарагт болсон бөгөөд шинэ оны босгон дээр үзэгчидтэйгээ уулзахаар дахин хүндэтгэн урьж байгаагаа дамжууллаа.

Тоглолт хойшлогдсоны улмаас бий болж байгаа олон асуудал, эрсдэлийг зохион байгуулагч бүрэн үүрч байгаа бөгөөд үзэгчдэдээ төгс төгөлдөр аялгуу дуу, жинхэнэ сонгодог тоглолтыг л хүргэх нь хамгийн чухал учраас өнөөдөр ийнхүү албан ёсоор мэдээлж байгаа юм.

Италиас хүрэлцэн ирсэн маэстро Куадрини: “Европод өндрөөр үнэлэгдэж нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн гайхамшигтай уран бүтээлчийн урилгаар Монголд ирээд хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Дуучин хүний хувьд хоолой хамгийн чухал. Ийм учраас энэ ховор сайхан баритон хоолой хүнд өвдсөн байгаа энэ үедээ нэг талаас хоолойгоо гамнах, нөгөө талдаа үзэгчдээ хүндэтгэн тоглолтоо хойшлуулж байгаа нь зөв гэж үзэж байна. Тоглолт хойшлогдох нь олон улсад байдаг л зүйл. Надад маш их харамсалтай байгаа хэдий ч уран бүтээлч, үзэгч аль аль талаа хэрэгтэй, зөв шийдвэр юм”

Концертмейстер МУГЖ Б.Солонго: “Анхаагийн маань ханиад ингэж хүндэрч, тоглолт хойшлогдож байгаа нь бидэнд маш хүнд тусаж байна. Гэхдээ бид эрхэм үзэгчид та бүхэндээ сайхан хоолойгоор, сайхан концерт хүргэхийг зорьж ийм шийдвэр гаргасан. Та бүхэндээ бид шинэ жилийн өмнөхөн, 28-нд тоглолтоо хүргэх болно. Та бүхэн заавал ирж сонирхоорой”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.