Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Арьсны тослог, нүхжилтийг арилгаж хөгшрөлтөөс сэргийлэх маск
Дуу хөгжим

Арьсны тослог, нүхжилтийг арилгаж хөгшрөлтөөс сэргийлэх маск

Урлаг Урлаг27/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4j75ne3dhifrdlu59p0l8rv3q7_b_500x5009485825052016-12-27-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Арьсны тослог, нүхжилтийг арилгаж хөгшрөлтөөс сэргийлэх маск

 

Нүүрний арьс нь тослог, нүхжилттэй хүн илүү овортой, өөртөө итгэлгүй харагддаг. Гэрийн нөхцөлд тууштай бөгөөд тэвчээртэй байж чадвал энэ асуудлаас амархан салж болно. 

Арьс арчилгаа дутагдаж гэмтсэнээс арьсны өнгөн хэсэг суларснаар нүхжилт үүсч томордог ба мөн хуурайших эсвэл тослогтох асуудлууд байнга тулгардаг. Арьсны нүхжилт үүссэн л бол хурдан арга хэмжээ авч арчлахгүй бол нүүрний арьс унжиж, суларч, улмаар үрчлээ үүсч хөгшрөл хурдан явагдах шалтгаан болдог байна. Арьсны нүхжилтийг багасгахын тулд үр дүнтэй дүнгүй элдэв гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэж мөнгө цаг заваа үрэх хэрэггүй. 

Учир нь гэрийн нөхцөлд гарын доорх 2-3-хан цөөхөн орц ашиглаад нүхжсэн, тослог арьс арчилгааг шийдвэрлэж болох аргыг гоо сайханчид дэлгэж байна. Эдгээр арьс арчилгааны аргууд, маскууд нь байгалийн гаралтай орц ашиглах тул сөрөг нөлөө байхгүй, олдоц сайтай тул хүссэн үедээ хэрэглэж болох юм. 

1. 2 хоолны халбага хүнсний содыг 2 хоолны халбага устай хольж сайтар хутгаад нүүрнийхээ тослог болон нүхжилттэй хэсэгт түрхээд 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж арилгана. Ус болон сода нь арьсны булчинг сэргээж агшааж өгдөг байна. 

2. 2 ширхэг өндөгний цагаан, 5гр орчим нимбэгний шүүсийг холиод сайтар хутгасны дараа маск тавина. Хаттал нь 15-20 минут нүүрэндээ байлгах ба хүв хүйтэн усаар угааж арилгаарай. Энэхүү маск нь таны үхэжсэн арьсийг гуужуулж, арьсны булчинг сэргээж чангалж өгдөг байна. 

3. 1/2 ширхэг нимбэгний шүүсийг 1/2 хан боргоцойноос шахаж гаргасан шүүстэй хольж хутгаад хөвөн эсвэл нимгэн даавуунд шингээж нүүрэндээ 5-7 минут орчим маск тавиад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Энэ нь арьсны нүхийг агшаагаад зогсохгүй арьсны гүнд хүртэл цэвэрлэж цайруулна. 

4. 50гр орчим улаан лоолийн шүүсэнд 3-5 дусал нимбэгний шүүсийг дусаагаад мөн адил 15 минут нүүрэндээ түрхэж маск тавина. Тослогийг багасгаад зогсохгүй гэрэлтсэн сайхан арьстай болгоно. 

Энэхүү маскуудаас 1 аргыг сонгоод 7 хоногт 3-4 удаа унтахынхаа өмнө хэрэглэх ба тууштай, тасралтгүй, зөв хэрэглэж байж танд үр дүнгээ заавал өгөх болно. 
www.everyday.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.