Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг25/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16d819b3b04cf966fc965d87a691fd938859047902017-01-25-11-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-18 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.


2017 оны 01 дүгээр сарын 26-наас 2017 оны 01 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26, 28-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 26, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026
Дуу хөгжим Урлаг

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026
Дуу хөгжим Урлаг

Дэд ахлагч Д.Совд “Ялта хүрэх зам” наадмын ялагч боллоо

29/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.