Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Маргааш “Спартак” балет тоглогдоно

Маргааш “Спартак” балет тоглогдоно

Урлаг Урлаг17/03/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
spartacus14428387882017-03-17-15-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    УДБЭТ-ын уран бүтээлчид маргааш цэргийн баярыг тохиолдуулан А.Хачатурян "Спартак" балетыг тоглох гэнэ. Эл балет нь ХХ зууны шилдэг балетын жагсаалтад багтсан байдаг билээ. Балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ. Харин манай улсад 1984 оны тавдугаар сарын 5-нд балетмейстер, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамъяндагва, ардын зураач Ч.Гунгаасүх, ардын жүжигчин, төрийн шагналт, удирдаач Ж.Чулуун нар найруулан тайзны бүтээл болгосон түүхтэй.

    Балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулдаг билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.