Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аушвитцын тамаас амьд үлдсэн эмэгтэй өөрийг нь аварсан Шотланд цэрэгтэй 71 жил амьдарчээ
Нийгэм

Аушвитцын тамаас амьд үлдсэн эмэгтэй өөрийг нь аварсан Шотланд цэрэгтэй 71 жил амьдарчээ

Урлаг Урлаг10/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Аушвитцээс амьдын тамаас амьд үлдсэн эмэгтэй өөрийг нь аварсан Шотланд цэрэгтэй энэ жил 71 дэх Валентины баяраа хамтдаа угтсан юм. Өдгөө 96 настай Жон Маккэй Аушвицэд хоригдож байсан еврей хоригдлуудыг суллаж байхдаа ирээдүйн эхнэр нь болох залуухан Унгар бүсгүй тэдний дунд алхаж явна гэж зүүдлээ ч үгүй байлаа. Аушвицийг чөлөөлснийхөө дараа цэргүүд ойролцоо орших тосгоны танхимд бүжгийн үдэшлэгийг зохион байгуулж, тэр үед л Эдит бүсгүй цэрэг Жоны харцыг татжээ. Жон Эдит шууд очих зориг хүрэлгүй найзаараа асуулгахад “Бүжиглэхийг хүсэж байгаа юм бол өөрөө асуу.” гэсэн бардам хариултыг Аушвицэд хоригдоод азаар амьд үлдсэн жаахан бүсгүйгээс сонсоно гэж төсөөлөөгүй гэдэг. Ингээд ирээдүйн хосууд хамтдаа бүжиглэж, танилцсанаар улмаар дотносож, улмаар 2 жилийн гэрлэлтээ батлуулжээ. Тэд удалгүй Шотланд руу нүүн гэр бүлээ зохион, аз жаргалтай амьдралаа цогцлуулжээ. Өдгөө хосууд Шотландад эсэн мэнд, энх тунх амьдарч байгаа бөгөөд 2 хүүхдийн эцэг эх болж, 7 ач зээ, 5 ачинцар, зээнцэртэй өнөр өтгөн гэр бүлийн өвөө эмээ болжээ. Харин Аушвицийн тамаас Эдит болон ээж нь л амьд үлдэж чадсан бөгөөд Европын улс орнуудаас ирсэн 1 сая гаруй еврей иргэд энэ амьдын тамд төгсгөлтэйгээ золгосон юм. 1944 оны 6-р сараас хойш Аушвицад 6 долоо хоногийг өнгөрүүлэхэд амьд үлдэх боломж нь дэндүү бага байсан мөн Эдитийн гэр бүлийг Аушвицэд очиход Үхлийн сахиусан тэнгэр гэгддэг Жосеф Менгеле хоригдлууд дээр аймшигт туршилтуудаа ид хийж байсан гэж тэрээр хожмоо дурсан ярьжээ. 1944 оны 5-7 сарын хооронд Унгар улс 437 мянган еврейг албадан нутаг заасан бөгөөд тэднээс 15 мянга нь Аушвиц Биркенаугийн хорих хуаранд ирж , 90% нь галт тэрэгнээс буусан даруйдаа алагджээ. Азаар ч гэх юмуу гайхамшиг байдаг гэдгийн нотолгоо болж Холокостоос амьд үлдэж чадсан Эдит Стайнер ийнхүү өөрийг нь аварсан Шотланд цэрэг Жон Маккэйтэй 1946 оны 7-р сарын 17-нд гэрлэжээ. Жинхэнэ хайр, хувь тохиолын бодит илэрхийлэл болсон тэдний хуримын 71 жилийн ой энэ жил тохиох нь ээ.

 

 

 

 

 

 

 

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Реппер Jerry.K тархины хавдартай тэмцсэний эцэст 42 насандаа таалал төгслөө

28/04/2026

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

28/04/2026

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.