Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Улаанбаатарын хавар” найрал дууны наадмын нээлт боллоо
Уртын дуу

“Улаанбаатарын хавар” найрал дууны наадмын нээлт боллоо

Урлаг Урлаг10/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4_10005140011372017-05-10-15-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "УЛААНБААТАРЫН ХАВАР 2017" олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно. Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.

"Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос Найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар их наадамд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байна.

Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.