Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ариана Гранде шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүслээ
Нийгэм

Ариана Гранде шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүслээ

Урлаг Урлаг24/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sm_23215143930962692017-05-24-19-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-нд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж байх үеэр цуврал дэлбэрэлт болсон юм. Тэгвэл уг дэлбэрэлтийн сэжигтэн тодорхой болжээ. Уг халдлагыг Ливиэс цагаачлан ирсэн 22 настай залууг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Сэжиглэгдэж буй этгээд Ливиэс Британи улсад цагаачлан ирсэн дүрвэгч гэнэ. Түүний гэр бүл “хүүгээ амиа золиосолсон” гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ. Энэхүү халдлага нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг  Ойрхи Дорнодын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байх үеэр болсон юм. Тэрбээр халдлага үйлдэгчийг “өрөвдөлтэй нэгэн” хэмээн мэдэгджээ.

   Ариана Грандег сүүлчийн дуугаа дуулаад тайзнаас буух үед эхний дэлбэрэлт болсон аж. Уг үйл явдлын улмаас цэнгэлдэхэд байсан үзэгчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас олон хүүхэд бэртжээ. Эхний мэдээллээр амиа алдсан хүний тоо 19 гэж байсан бол 22 болж нэмэгдсэн байна.

   Цагдаагийнхан болон тусгай хүчнийхэн дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалалтдаа авч, ойр орчмын хяналтын камеруудыг шүүж, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаараа хохирогчдын гэр болон олон нийтэд мэдээлсэн юм. Албаныхан хяналтын камеруудыг шүүж байгаа ч уг хэрэгтэй холбоотой ямар ч сэжигтэй зүйл олдохгүй байгаа нь мөрдлөгийн ажилд саад учруулж буйг уламжлав. Хэвлэлийнхэн “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон цуврал халдлагыг “террорист халдлага” хэмээн мэдээлэх болсон.  Гэхдээ эрх баригчид уг хэргийг нарийн шалгах хүртэл таамаг дэвшүүлэхгүй байхыг хэвлэлийнхэнд сануулж, иргэдийг худал хуурмаг мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг сануулжээ.

    Ерөнхий сайд Тереза Мэй цэнгэлдэхэд болсон дэлбэрэлтийг “сайтар зохион байгуулсан террорист халдлага” хэмээн мэдэгдэж “Их Британийн Манчестер хотноо террорист халдлага боллоо” гэв. Тэрбээр өршөөлгүйгээр халдлага үйлдэж, олон хүнийг хөнөөсөн террористуудад хариуг нь барихаа сануулж “Бидний шийтгэлээс хэн ч бултаж чадахгүй” гэж мэдэгджээ.

Үзэгчдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байв. “Амиа алдагсдын долоо нь өсвөр насны хүүхэд байсан” хэмээн албаныхан мэдээллээ. Эхний дэлбэрэлт тусгайлан бэлдсэн бүжгийн талбайд болсон бол дараагийнх нь цэнгэлдэхийн яг төвд болсон нь олон хүн амиа алдахад  хүргэжээ. Энэхүү хэрэг явдлын дараахан Ариана Гранде твиттер хуудсаараа дамжуулан фэнүүдээсээ уучлалт гуйв. Тэрбээр твиттер хуудастаа “Намайг үнэхээр уучлаарай. Би их шаналж байна. Юу ч хийж чадахгүй байгаа намайг чин сэтгэлээсээ уучлаарай” гэж жиргэсэн байна. Түүний жиргээний дараа дуучин Кейти Перри тэргүүтэй олон уран бүтээлчид британичуудад эмгэнэл илэрхийллээ.

 Мөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ажиллагаа болж байгаа аж.

 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

www.independent.co.uk

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.