Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шинэ жил” МУСК орон даяар нээлтээ хийлээ
Нийгэм

“Шинэ жил” МУСК орон даяар нээлтээ хийлээ

Урлаг Урлаг15/12/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
123459828192072017-12-08-18-31[www.urlag.mn]4258301702017-12-15-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    “Тэгт тойрог” кино компани, ”We” film, “Нүүдэлчний домог” теле студийн хамтран бүтээсэн “Шинэ жил” романтик инээдмийн кино энэ сарын 8-ний өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Нээлтээр улаан хивсний ёслол зохион байгуулж,  киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзсан юм. Мөн  хамтлаг, дуучид уран бүтээлээ өргөн барьж, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолтуудаар үзэгчиддээ бэлэг барьсан байна. Түүнчлэн киноны нээлтийн үеэр киноны дууны найруулагчаар ажилласан  Б.Ганзориг "МУСТА" тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

   Энэ "БАЯРААР ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЗААВАЛ ҮЗЭХ КИНО" гэж уран бүтээлчид нь онцолж байгаа тус кинонд гарах нууцлаг өвгөн кино урлагийг дэмжигч үзэгчиддээ зориулан бэлэг барьж байгаа юм байна. Уг бүтээлийг үзсэн тасалбарын ард хүслээ бичин “Шидэт хайрцаг”-т хийсэн хэн нэгний хүсэл биелэх юм байна. Гурав хоног тутамд  азтай нэгний хүслийг биелүүлэх юм байна.

   Шидэт хүслийн хайрцаг Улаанбаатар хотын 8 кино театрт байрлах бөгөөд азтанг киноны гол дүрийн жүжигчид ээлж дарааллаар  шалгаруулах юм байна. Энэ баяраар хүслээ биелүүлэх боломж таньд ч бас нээлттэй бөгөөд  киноны уран бүтээлчдээс тавих цорын ганц шалгуур нь  Кино үзсэн тасалбарын ард хүслээ бичин,  шидэт хайрцганд хийж буй зургаа даран “Шинэ жил уск page-руу илгээх юм байна.

    Киноны агуулгыг сонирхуулахад “Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. 30 насыг хэдийнээ давсан ч гэрлэж амжаагүй гоонь эр өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирах юм. Зоригоогийн хөгжилтэй, ээдрээтэй, хайр дурлалтай үйл явдлыг та заавал ирж сонирхоорой. Та Шинэ жил УСК-г зорин ирснээр гэгээлэг, гэнэтийн зүйлтэй ч учрах юм билүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.