Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээ боллоо
Уртын дуу

“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээ боллоо

Урлаг Урлаг20/12/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
25445948_1472296546221608_1506028461380692331_n9136530192017-12-20-08-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээг 2017 оны 12-р сарын 18- нд  Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

 

Соёлын өвийн өмчийн эрхийн хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг өмчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, нийлүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой ”Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт ярилцлагад музей болон номын сангийн мэргэжилтнүүд, соёлын биет бус өвийн төрийн бус байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлж, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг хурлыг удирдсан юм.

“Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, арга хэмжээнд Даатгалын эрх зүйч Ш.Батчимэг “Соёлын өв дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд уулзалт, арга хэмжээнд оролцогчид олон улсын гэрээ байгуулахад анхаарах асуудал, соёлын өвийн үнэлгээг хэрхэн хийх, соёлын өвийн даатгалын асуудлаар холбогдох асуултуудыг тавьж харилцан санал солилцсон юм.

Мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Д.Мягмардорж  “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох түүний зохиогчийн эрхийн асуудал” сэдвийн хүрээнд зохиогчийн эрх түүнд хамаарах хуулийн талаар нарийвчилсан ойлголтыг өглөө.

Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч Д.Эрдэнэчимэг “Соёлын өв, түүний өмчлөх эрхийн тухай” сэдвийн хүрээнд илтгэл тавьж Соёлын өв түүний ангилал, Эх сурвалж, Соёлын биет бус өвийн өмчлөх эрх, Музейн оюуны өмчийн эрх, Оюуны өмчийг гэрээний үндсэн дээр ашиглах зэрэг тулгамдсан чухал сэдвүүдээр ярилцаж оролцогчдын тавьсан асуултанд хариулав.

 

 

Уулзалт ярилцлагаас:

Энэ сургалтын үр дүнд соёлын өвийг олон улсын арга хэмжээнд оролцуулахад байгуулах гэрээ, үнэлгээ, даатгал, соёлын өвийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт зэрэг салбарын нэн тулгамдсан асуудлаар соёлын өв хариуцдаг ажилтнуудад хууль эрх зүйн мэдлэг олгосоноороо үр дүнтэй ажил болсон.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.