Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу уяачдын холбоо нэрэмжит шагналуудаа гаргажээ
Нийгэм

Залуу уяачдын холбоо нэрэмжит шагналуудаа гаргажээ

Урлаг Урлаг22/12/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Temdeg7791965392017-12-22-10-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа үндсэн зорилтын дагуу, монголын уламжлалт хурдан морины уралдаанд өөрийн эр зориг, эрдэм чадал, тэсвэр хатуужил, арга ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан үнэтэй хувь нэмэр оруулан хөгжүүлж яваа эзэн, уяач, уралдаанч хүүхдүүдийг шагнаж, урамшуулах нэрэмжит шагналуудтай болжээ.

   Шагнал бүр нь өөрийн онцлогтой бөгөөд хурдан морины уралдаанч хүүхдэд зориулан нэрэмжит шагнал гаргасан нь хүүхэд багачуудын хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэсэн чухал ач холбогдолтой юм. Ингээд тусгай удирдамж, тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хот болон 21 аймгийн салбар холбоодоороо дамжуулан олгох ММСЗУХ-ны “Шилдэг морины зүтгэлтэн”, “Шилдэг залуу уяач”, “Шилдэг хүлэгч хүүхэд” зэрэг шагналуудын билэгдэлтэй танилцана уу.

   ШИЛДЭГ МОРИНЫ ЗҮТГЭЛТЭН: Медалийн тойргийн гадна дөрвөн зүг найман зовхисыг билэгдсэн дөрвөн болор, хурдан морины хөхөлдгийг дүрсэлсэн бөгөөд тойрог дотор Уяач, Уралдаанч хүүхэд, Хурдан морийг дүрсэлж, улаан өнгөөр эрх мэдэл, хүч чадлыг билэгдсэн.

Таван ширхэг таван хошуу нь монгол түмний аж, амьдралын амин чухал эрдэнэ болсон таван хошуу малыг билэгдэж, цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгджээ.

 

   ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧ: Медалийн тойргийн гадна цацарч тойрсон дөрвөн тах, хоёр дөрөө нь хурдан морь, уралдаанч хүүхдийг билэгдсэн бөгөөд залуу уяач нь хурдан эцэг адуугаа хурдлуулсны дараа хөлсөлж байгааг дүрсэлсэн.

Ногоон өнгө нь газар дэлхийг билэгдсэн бөгөөд таван ширхэг таван хошуу нь монгол түмний аж, амьдралын амин чухал эрдэнэ болсон таван хошуу малыг билэгдэж, цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгджээ.

 

 

   ШИЛДЭГ ХҮЛЭГЧ ХҮҮХЭД: Уралдаанч хүүхдийг алтан шаргал нарны цацраг мэт өнгөөр дүрсэлсэн нь ирж яваа цагийг билэгдсэн.

Цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн билэгдэл, ногоон өнгө нь газар дэлхийг билэгджээ.    

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.