Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын Циркийн урлагийн 2017 оны шилдгүүд тодорлоо
Уртын дуу

Монголын Циркийн урлагийн 2017 оны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг22/12/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tqBgMOfG100x80_-_28870891712017-12-22-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эр зориг, авхаалж самбаагаа гайхуулагч авьяаслаг циркийн урлагийнхны шинэ жил болж өнгөрлөө. 70 жилийн турш бичигдсэн циркийн түүхийг өнөөдөр ч циркчид нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явж байна. Энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрсөн байна. Монголын Циркчид ОУ-ын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдээ шалгаруулж шилдгүүдээ тодрууллаа.

2017 оны Монголын Циркийн Шилдэг уран нугаралтын төрөлд МУСТА Ц.ГАНЧИМЭГ, Ц.ХУЛАН

2017 оны Монголын Циркийн Шилдэг агаарын гимнастик төрөлд МУСТА М.МӨНХТУУЛ, М.МӨНХТУЛГА

2017 оны Монголын циркийн Шилдэг тэнцвэр төрөлд А.АРИУНБОЛД

2017 оны Монголын Циркийн Шилдэг алиалагч төрөлд МУСТА Б.ГАЛБАДРАХ

2017 оны Монголын Циркийн Шилдэг жонглёр төрөлд МУСТА Б.ЧИНБАЯР

2017 оны Монголын Циркийн Шилдэг акробат үсрэлт төрөлд МУСТА Г.МӨНХБАТ

2017оны Монголын Циркийн Шилдэг эмэгтэй жүжигчин МУСТА М.МӨНХТУУЛ

2017 оны Монголын Циркийн Шилдэг өсөх ирээдүйтэй залуу жүжигчин П.АРИУН-ЭРДЭНЭ

2017 оны Монголын Циркийн Шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр М.МӨНХТУУЛ, М.МӨНХТУЛГА

2017 оны Монголын Циркийн Шилдэг хамтлаг, уран бүтээлч шагналын эзнээр Т.НОМУУНБААТАР АХЛАГЧТАЙ ЖҮЖИГЧИД

2017 оны Монголын Циркийн Шилдэг үзүүлбэрийн шагналын эзнээр МУСТА М.МӨНХТУУЛ

Энэ жил шагналын хур буусан сайхан жил болж өнгөрлөө. 2017 оны Шилдэг үзүүлбэр, шилдэг эмэгтэй жүжигчин, мөн шилдэг агаарын гимнастикийн төрөлд шагнал хүртлээ. Циркийн урлагт хөл тавиад 24-н жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд энэ жил амжилтаа ахиулан дэлхийн рекордыг эвдэн хоёр трукыг шинэчлэн найруулан тавьсан амжилттай жил болж өнгөрлөө. Энэхүү амжилтын минь салшгүй хэсэг болох Монголын Үндэсний цирк, түүний хамт олон болон дэмжиж тусалдаг нийт уран бүтээлчдэдээ маш их баярлалаа. Ирэх 2018 онд илүү олон амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөн нийт циркийн уран бүтээлчдэдээ шинэ оны мэндийг хүргэе.

2017 оны Монголын Циркийн Шилдэг хамтлаг, уран бүтээлч шагналын эзнээр Т.НОМУУНБААТАР (Багш МУСТА Н.Энхболд)

  Монголын циркийн шилдэг хамтлаг, уран бүтээлч гэдэг энэ эрхэм шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай шидэх банз бол маш их бэлтгэл сургуулилт мөн маш том орон зай шаарддаг төрөл юм. Жүжигчид биднийг дэмжиж, хамгийн хүнд хэцүү цагт ч хамт байж ирсэн Циркийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлмээр байна. Мөн манай хамтлагийн эрч хүчтэй, авьяастай, тэсвэр хатуужилтай, нэг санаа зорилготой байдаг хамтрагчид, дүү нартаа дэлхийн нэртэй тэмцээнээс алтан арслан шагналыг Монголын Циркийн түүхэнд анх удаа авчирсанд баяр хүргэхийн ялдамд ирэх ондоо амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг тавьж шинэ оныг мэндийг нийт циркийн уран бүтээлчдэдээ хүргэе!

Монголын Үндэсний Циркийн уран сайхны эрхлэгч Г.Энх-Амгалан

2017 он бол Монголын Циркийн урлагийн хувьд үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Энэ жил зөвхөн циркийн тоглолт нийтдээ 60 гаруйг үзэгчдийн хүртээл болгосон байх юм. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 10 мянга хол давсан хүүхдүүдэд үнэ төлбөргүй циркийн тоглолт үзүүлжээ. Монголд циркийн урлаг өөрийн гэсэн хөгжил, цаг хугацаагаараа тасралтгүй урагшилж бас хөгжиж явна. Монголын Үндэсний Цирк энэ дунд циркийн урлагийг түүчээлэн, манлайлж явна. Ганцхан төсөв, улсын хөрөнгөнд найдсан хөгжил дэвшил дутагдаж байсан Циркийг бид хэний ч тусламж дэмжлэггүй зөвхөн өөрсдийн нөөц бололцоо, хичээл зүтгэлээр циркийн салбарын бүх ачааллыг нуруун дээрээ үрээд авч явж байна. Зөвхөн энэ жил БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо зохиогддог Дэлхийн циркийн А зэрэглэлийн 16 дахь удаагийн Вучиао тэмцээнээс Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид номероор алтан арслан цомыг хүртлээ.

2015 онд Б.Золбаяр ахлагчтай жүжигчид 15 дахь удаагийн энэхүү тэмцээнээс, мөн шидэх банз номероор мөнгөн цөм хүртэж байсан билээ. Ийнхүү 15, 16 дахь алт, мөнгөн арслангууд Монгол циркчдийнх болсон билээ. Ирэх 2018 онд бид 2017 оныхоос ч илүү олон тооны уран бүтээл туурвиж гадаад харилцаагаа өргөжүүлсэн жил байна гэж төлөвлөж байна. Нийт циркийн уран бүтээлчид, ахмад үе болоод залуу үе, Монголын цирктэй хамтарч ажилладаг байгууллага хамт олон, гадаад түншүүд, нийт ажилчдадаа шинэ жилийн халуун мэндийг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.